Наоми Осака хамгийн өндөр орлоготой тамирчин болжээ

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 28

Японы теннисчин Наоми Осака Америкийн тамирчин Серена Уильямс, ОХУ-ын тамирчин Мария Шарапова нарыг ардаа орхиж, хамгийн өндөр орлоготой эмэгтэй тамирчдын жагсаалтыг тэргүүлжээ.

Их Дуулга цуврал тэмцээний хоёр удаагийн ялагч, өдгөө 22 настай Осака сүүлийн 12 сарын хугацаанд шагналын мөнгө болон зар сурталчилгаанаас 37.4 сая ам.долларын орлого олжээ. Түүний орлого 38 настай, мэргэжлийн теннисийн спортын домогт тамирчин Серена Уильямсын орлогоос 1.15 сая ам.доллароор илүү аж. Ийнхүү Наоми Осака 2015 онд жилийн дотор 30 сая ам.доллароос багагүйг олж байсан Мария Шараповагийн дээд амжилтыг анх удаа эвджээ.

“Forbes” сэтгүүл дэлхийн хамгийн өндөр орлоготой эмэгтэй тамирчдын жагсаалтыг гаргаад 30 жил болсон бөгөөд энэхүү жагсаалтыг теннисчид тэргүүлсэн хэвээр байна. Тус сэтгүүлээс гаргасан дэлхийн хамгийн баян тамирчдын жагсаалтад Наоми Осака 29 дүгээрт жагсаж байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top