Чөлөөт бөх: 2010-аад оны Дэлхийн шилдэг 10 бөх

2020 оны 05 сарын 29

Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос 2010-аад оны Дэлхийн шилдэг 10 бөхийг тодруулжээ.

Каори Ичё (Япон)

Каори 2003-2016 онд 13 жилийн турш ялагдал гэдгийг амсаагүй. Энэ хооронд тэр олимпын 4 алт, дэлхийн 10 алтан медаль авсан юм.

Абдулрашид Садулаев (ОХУ)

“Орос танк” жингийнхээ жинхэнэ лидер. 2014 онд 18 настайдаа анх дэлхийн аварга болж, ирэх жил нь ч бас түрүүллээ. Риогийн олимпын аварга. 2017 оны ДАШТ-ий финалд ялагдсан ч 2018, 2019 онд дэлхийд дараалан түрүүлсэн.

Жордан Барроуз (АНУ)

2011 онд тодрон гарч ирснээсээ хойш оролцсон бүх тэмцээндээ медалийн төлөө л өрсөлдөж байгаа. Жордан 9 жилийн дотор олимп, дэлхийн аваргаас найман медаль хүртсэн. 2012 оны олимпын аварга.

Михаин Лопес (Куба)

Сонгомол барилдааны Лопес олимпын гурван удаагийн аварга. 2016 онд 33 настайдаа олимпод түрүүлж байлаа. Дэлхийн таван удаагийн аварга.

Роман Власов (ОХУ)

Сонгомол барилдааны дэлхийн шилдгүүдийн нэг. 2010 онд залуучуудын дэлхийн аварга болж, олны анхаарлыг татсан. 2011 онд нь насанд хүрэгчдийн дэлхийн аварга, жилийн дараа олимпын аварга болсон. Олимпын хошой, дэлхийн хошой аварга.

Наталья Воробьёва (ОХУ)

Наталья олимпын хоёр, дэлхийн дөрвөн медальтай. 2016 оны олимпын дараа их спортоо орхиж, хүүхдээ төрүүлээд 2019 онд эргэн ирж, дэлхийн аварга болсон.

Артур Алексанян (Армен)

Артур бол 2010-аад оны үеийн сонгомол барилдааны шилдэг бөхчүүдийн нэг. Найман жилийн дотор олимп, ДАШТ-ээс долоон медаль авсан. 2016 оны олимпод түрүүлж, Армены 21 дүгээр зууны анхны олимпын аварга болсон.

Владимир Хинчегашвили (Гүрж)

Владимир Хинчегашвили бол дэлхийн хамгийн алдартай бөхчүүдийн нэг. 2016 оны олимпын аварга, 2015 оны дэлхийн аварга.

Таха Акгюль (Турк)

Таха 2014-2016 онд хаанчилж, дэлхийн хошой, олимпын аварга болсон юм.

Аделайн Грей (АНУ)

Грей дэлхийн таван удаагийн аварга (2012, 2014, 2015, 2018, 2019), 2016 оны олимпын аварга. ДАШТ-д хамгийн сүүлд 2013 онд ялагдаж байжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top