Виктор Вальдес Барселоны “Орта” багийн дасгалжуулагч боллоо

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 29

“Барселона” багийн хаалгач асан Виктор Вальдес Испанийн 4-р дивизионы “Орта” багийн дасгалжуулагчаар томилогджээ. “Орта” бол 1922 онд байгуулагдсан Каталоны эртний түүхтэй баг.

Вальдес “Би энэ багийг удирдах болсондоо их баяртай байна. Ажлаа сайн хийж чадна гэж найдаж байна” гэж сэтгүүлчдэд ярьжээ.

Энэ улирал тэрбээр “Барселона”-гийн 19 хүртэлх насны багийг дасгалжуулж байсан ч удирдлагатайгаа тааралгүй, ажлаа орхисон.

Цар тахлын улмаас лиг зогсоход “Орта” 4-р дивизионд 28 тойргийн дараа 39 оноотой, 10 дугаар байрт байлаа.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(192.82.75.205) 2020 оны 06 сарын 02

deu meu l”Valdés

0  |  0
Top