АНУ-ын Бостон хотын захиргаанаас энэ жилийн марафоны тэмцээнээ цуцлах шийдвэр гаргалаа. 124 жилийн түүхтэй энэ марафон урьд өмнө цуцлагдаж байсан түүхгүй.
Бостоны марафон дөрөвдүгээр сарын 20-нд явагдах ёстой байсан ч цар тахлын улмаас есдүгээр сарын 14 болж хойшлогдсон билээ. Харин хотын захиргаанаас тэр үед ч цар тахлын аюул намдахгүй гэж үзэн, бүр мөсөн цуцалжээ.
Оронд нь цахим тэмцээн зохион байгуулж, дурсгалын бэлэг гардуулахаар болсон байна.
Сэтгэгдэл ( 0 )