ОХУ-ын Хэрэглэгчдийн хяналтын газраас хөлбөмбөгийн лигийн тэмцээнийг үзэгчтэйгээр зохион байгуулж болно гэж үзжээ.
Оросын хөлбөмбөгийн холбооноос “Бид Хяналтын газартай үзэгчтэй тоглолт явуулах боломжийн талаар зөвлөлдсөн. Багууд ч үзэгчтэй тоглохыг хүсэж байгаа. Эхний үед цэнгэлдэх хүрээлэнгийн 10 хувьд л үзэгч оруулна. Аюулгүй зайгаа барих тул ямар ч эрсдэлгүй” гэж мэдэгдлээ.
Оросын хөлбөмбөгийн лиг зургаадугаар сарын 21-нд дахин эхлэхээр төлөвлөөд байгаа юм.
Сэтгэгдэл ( 2 )
hil haasnaas uur yaj horigdchihood baigaa yum be ta?
dotooddoo corona garaagvim chin hul horiogoo tsutsalmaar yuma arai l heterlee bvr