Эртний Еврей сүмийн тууриас каннабисын үлдэгдэл илэрчээ

Автор | Zindaa.mn
2020 оны 06 сарын 02

 

Израилын өмнөд хэсэгт орших нэгэн еврей сүмийн тууриас каннабисийн төрлийн бодис илрүүлжээ. Туурь дунд байх дөрвөлжин чулууны голд хадгалсан хэд, хэдэн каннабисийг судлаачид олж тогтоосон байна.

Эртний сурвалж бичгүүдэд  Еврейн сүмийн санваартан болон сүсэгтнүүд олон жилээс уламжилж ирсэн тамхи татдаг байсан тухай дурдсан байдаг. Гэсэн ч өнөөг хүртэл эд өлгийн зүйл нэгээхэн ч илэрч байгаагүй юм. 

Судлаачдын илрүүлсэн дээрх каннабисийн олдвор нь эртний Еврейн шашны зүтгэлтнүүд болон сүсэгтнүүд сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэдэг байж болзошгүй гэх түүхийн сурвалжийг нотлох нэгэн нотолгоо болжээ. 

Каннабис илэрсэн энэхүү сүмийн туурь нь 1960-аад онд Израилын Тел Арад хотоос илэрч байсан юм.

Улмаар археологичид дахин судалгаа хийсний дүнд сүмийн туурийн өмнөд хэсэгт орших нэгэн танхимаас дээрх олдворыг олжээ.

Одоогоор дээрх олдворыг Технионын их сургуульд шинжилж буй бөгөөд түүхийн талаас нь эрдэмтдийг оролцуулсан баг бүрдүүлж, шинжлэх ухааны үндэстэй тайлбар боловсруулахаар ажиллаж байна.

Археологичид Тел Арадын сүмийн туурь дээр хийх судалгаагаа үргэлжлүүлж буй аж.

Эх сурвалж: The Guardian

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top