Хабибийн аавын шавь нар цуурхал тараахгүй байхыг хүсэв

Автор | Zindaa.mn
2020 оны 06 сарын 03

Дагестаны холимог тулаанч Хабиб Нурмагомедовын аав Абдулманап Нурмагомедов зүрхний өвчинтэй коронавирусний халдвар хавсарсны улмаас биеийн байдал тун хүнд байгаа талаар бид мэдээлсэн. Одоо тэр Москва хотын эмнэлэгт сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байгаа юм.

Сүүлийн үед Абдулманапын талаар цахим ертөнцөд янз бүрийн мэдээлэл тархаж байна. Зарим сайтад нас барсан гэж хүртэл бичжээ.

Тиймээс Абдулманап Нурмагомедовын шавь нар уриалга гаргалаа. Уриалгад “Багшийн минь биеийн байдал хүнд хэвээр байгаа ч нас бараагүй. Дагестанчууд аа, худлаа цуурхалд бүү итгэ. Харин түүнд хурдан эдгэрэхийг хүсэж, гэртээ харихыг ерөөгөөрэй” гэж дурджээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top