Шарапова, Селеш хоёр хамгийн чанга хашхирдаг теннисчид

Автор | Zindaa.mn
2020 оны 06 сарын 03

Зодог тайлаад удаагүй байгаа ОХУ-ын теннисчин Мария Шараповаг спорт сонирхогчид санаж эхэлсэн шалтгаан нь үзэсгэлэн гоо төрх, авьяаслаг сайхан тоглолтоос гадна тоглолтын үеийн хашхираан байлаа. Үнэхээр ч тэр цохих үедээ цэнгэлдэх доргитол чанга хашхирдаг байсан юм.

Sportscasting порталаас Мария Шарапова, Моника Селеш нарыг хамгийн хашхирдаг теннисчдээр тодруулжээ. Орилох моод 1980-аад оноос эхэлсэн ч энэ хоёр тамирчин хашхиралтыг тактик, сэтгэл зүйн дайралтын чухал элемент болгож чадсан юм. Нэг үе тамирчдыг корт дээр чанга дуу авиа гаргахыг хориглох талаар хэлэлцэж байлаа.

АНУ-ын дасгалжуулагч Ник Боллетьеригийн академиас Андре Агасси, Моника Селеш, Мария Шарапова, Мишель Ларшер де Бриту нарын чанга дуутнууд төрөн гарсан юм.  Де Бриту спортоор амжилт тааруу байсан ч талбай дээр хамгийн чанга хашхирсан рекорд амжилтыг тогтоосон. 109 децибел гэдэг нь нисдэг тэрэгний сэнсний эргэлтийн дуутай тэнцэх чимээ байлаа.

Боллетьери ингэж хашхирснаар тамирчид стрессээ тайлж, цохилтын хүчээ нэмэгдүүлэх тустай гэж тайлбарласан. Шинжлэх ухааны туршилт ч үнэхээр хашхирахад цохилт 7 хувиар нэмэгдэж байгааг баталсан юм.

Гэхдээ түүний шавь нарыг өрсөлдөгчдөө ийм аргаар сэтгэл зүйн дарамт үзүүлж байна гэж олон тамирчин буруутгаж байсан. 2011 онд Каролина Возняцки хэвлэлээр Боллетьеригийн шавь нарыг залилан хийж байна гэж шүүмжилж байлаа. Учир нь тэд бөмбөг цохих чимээг санаатайгаар  дарахын тулд чанга орилж байгаа гэж үзжээ. Мэргэжлийн тамирчид цохилтын чимээгээр чиглэл, хүчийг нь тодорхойлж чаддаг. Хашхиралтаас болж өрсөлдөгч тамирчны самбаачлах хугацаа эрс багасдаг гэнэ.

Эмэгтэйчүүдийн теннист энэ дуу авиаг тачаангуй гэж үзэх хүн байдаг бол зарим нь эрээ цээргүй гэж шүүмжилдэг. Мария Шараповаг зодог тайлсны дараа хамгийн чанга орилдог тамирчны хэргэм Беларусын Арина Соболенкод шилжсэн.

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Заагч(202.179.31.252) 2020 оны 06 сарын 05

Хужаа тахианууд минь чарлахаа боль танай хар хужаа урд бий шавар хэрмэндээ орил гамин минь.

0  |  0
Заагч(202.179.31.252) 2020 оны 06 сарын 05

Хужаа тахианууд минь чарлахаа боль танай хар хужаа урд бий шавар хэрмэндээ орил гамин минь.

0  |  0
Заагч(202.179.31.252) 2020 оны 06 сарын 05

Хужаа тахианууд минь чарлахаа боль танай хар хужаа урд бий шавар хэрмэндээ орил гамин минь.

0  |  0
Заагч(202.179.31.252) 2020 оны 06 сарын 05

Хужаа тахианууд минь чарлахаа боль танай хар хужаа урд бий шавар хэрмэндээ орил гамин минь.

0  |  0
Д(117.111.10.214) 2020 оны 06 сарын 04

Чарлаа шулмас

0  |  0
oriloo orosiig harah(147.147.106.31) 2020 оны 06 сарын 03

oros oriloog bichihleer ustgadag hereguu ter oriloo huuhen ulaan talbaidaal orilbol taarna gevch odoo usa-s holdoz chadahgui naaldsana uu buu meddee tennis harah mash durtai oros dahin uzegdehguid ih bajrtai baina

0  |  0
zaluu(147.147.106.31) 2020 оны 06 сарын 03

tennis hrah mash durtai oros oriloog garahaar nerv hodlood shuud untraadag odoo ter ulaan talbaidaa hashgarahuu esvel usa*-gaas jvz chadahgui naaldsana uu

0  |  0
Top