Жагсагчид Тони Фергюсоны дасгалжуулагчийн клубийг шатаажээ

Автор | Zindaa.mn
2020 оны 06 сарын 03

АНУ-ын Миннеаполис хотод хар арьст Жорж Флойд цагдаа нарын гарт амиа алдсанаас хойш улс орон даяар эсэргүүцлийн жагсаал үргэлжилж байна. Харин харамсалтай нь жагсагчид сүүлдээ анхны зорилгоосоо хазайж, эвдлэн сүйтгэх, дээрэмдэх явдал газар авлаа.

Холимог тулаанч Тони Фергюсоны жюү жицүгийн багш Эдди Бравогийн “10th Planet JiuJitsu” клубын Лос-Анжелес хот дахь салбар тавдугаар сарын 31-нд тэдний гарт шатаж, сүйджээ.  

Браво инстаграм хуудсандаа “Би гурван найзтайгаа цуг буу бариад танхимаа хамгаалж байлаа. Хажуугаар хэдэн мянган хүн жагсан өнгөрч байв. Гэтэл хэн нэг нь энэ байшинд байдаг бэлэн хувцасны дэлгүүр лүү шатдаг шингэн шидээд л асуудал эхэлсэн. Минутын дараа бүх байшин шатаж, сүйрлээ. Одоо бид тусламж хүсэж, хандив цуглуулж байна” гэж бичсэн юм.

Одоогийн байдлаар 1200 хүнээс нийт 61 мянган ам.доллар цугларчээ.

“10th Planet JiuJitsu гурван жилийн өмнө нээгдэхдээ ийм байлаа.

Харин одоо.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top