Монгол Улс Олон улсын санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай орнуудын жагсаалтад 2019 оны аравдугаар сард орсноор нийт дөрөв шууд хэрэгжилтийн шалгуур үзүүлэлтийн дагуу зургаан ажлын даалгавар авсан. БНХАУ-д 2020 оны нэгдүгээр сард зохион байгуулсан ФАТФ-ын Олон улсын хамтын ажиллагааны хяналтын бүлгийн хурал болон 2020 оны тавдугаар сарын 11-ний өдөр зохион байгуулсан цахим хурлаар тус тус ФАТФ-аас өгсөн зургаан ажлын даалгаврын тайланг танилцуулж амжилттай хамгааллаа.
ФАТФ-ын хяналтын жагсаалтад Монгол Улс орсноос хойш Тагнуулын ерөнхий газар нь Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, мэдээлэл солилцох, эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх талаар зөвлөмж гаргах чиг үүрэг бүхий СЯ, ХЗДХЯ, ГХЯ, Монголбанк, СЗХ, АТГ, ЦЕГ зэрэг 15 байгууллагаас бүрдсэн Хамтын ажиллагааны зөвлөлийг тэргүүлж ажиллав. Хамтын ажиллагааны зөвлөлийн үйл ажиллагааг Монгол Улсын Их Хурал, Засгийн газар бүхий л талаар дэмжиж, холбогдох хууль, дүрэм, журмыг хурдан хугацаанд батлан хэрэгжүүлэв. Тагнуулын ерөнхий газар, Терроризмтой тэмцэх зөвлөл нь ФАТФ-аас өгсөн нийт зургаан ажлын даалгаврын гурвыг хариуцаж түүнийг биелүүлэх чиглэлээр төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран ажиллаж дор дурдсан үр дүнд хүрээд байна. Тухайлбал:
ФАТФ-аас Монгол Улс дөрөв шууд хэрэгжилтийн шалгуур үзүүлэлтийн дагуу зургаан ажлын даалгавар авсанаа хангалттай биелүүлсэн гэх хариуг 2020 оны тавдугаар сарын 28-ны өдөр албан ёсоор ирүүлсэн бөгөөд гаргасан ахиц, дэвшлийг үнэлэх үйл ажиллагааг газар дээр нь ирж шалгах арга хэмжээ авснаар стратегийн дутагдалтай орнуудын жагсаалтаас гарах юм. Тагнуулын ерөнхий газар, Терроризмтой тэмцэх зөвлөлөөс цаашид мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоог сайжруулах, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, мэдээлэл солилцооны шуурхай байдлыг хангахад анхаарч ажиллана.
Сэтгэгдэл ( 1 )
Shal hydalla 1dehi ni beileegvi ungutshun heden hvn shvvhed ugsun bolood jvjeglej baiga .2 ba 3 ni shal hydallaa .Uran olzvorloj baiga tvvntei hamaaral bvhii said .Tvvnii hamaaral tursun dvv .Ih huraliin hahuuldan tsuvshuuruliig ni ugsun ih hyraliinhan bolon .Zasagiin gazar dahi.MANnamiin mapyydiig ystagaj arga hemjee avch chadaagvi .Bvr holbogdoh hvni ni baigal orochinii said ajil hiideg nyyn dargadyylj bna .Songyyliin umnu ingej ard tvmeneg hyyrdagaa bolio .Oppshor dahi danstai tsohion baigyylaltaar kompantai hvn hvrtel tur zasagt ajildag.Ih hyrald ner devshegdej bna .