Катар-2022: Монголын баг аравдугаар сард Японтой тоглоно

2020 оны 06 сарын 08

Азийн хөлбөмбөгийн холбооноос ФИФА-тай зөвлөлдсөний эцэст Катар-2022 дэлхийн аваргын тэмцээний урьдчилсан шатны тоглолтуудын шинэчилсэн хуваариудыг баталлаа. Тоглолтууд энэ хавар явагдах ёстой байсан боловч цар тахлын улмаас хойшлогдоод байсан юм. Багууд аравдугаар сараас эхлэн үлдсэн тойргийн тоглолтуудаа хийж эхэлнэ. Гэхдээ COVID-19 вирусийн тархалт, хөл хорио зэргээс хамааран өөрчлөгдөх магадлалтай гэдгийг Азийн хөлбөмбөгийн холбооноос анхааруулжээ.

Манай шигшээ баг урьдчилсан шатны F хэсэгт Япон, Мьянмар, Тажикстан, Киргизийн багтай өрсөлдөж, одоогийн байдлаар хэсэгтээ сүүлийн байрт явж байгаа.
 

ДАШТ-2022

F хэсэг

7 тойрог

10-р сарын 8

Тажикстан – Монгол

Япон – Мьянмар

8 тойрог

10-р сарын 13

Монгол – Япон

Мьянмар – Киргиз

9 тойрог

11-р сарын 12

Япон – Тажикстан

Киргиз – Монгол

10 тойрог

11-р сарын 17

Тажикстан – Мьянмар

Япон – Киргиз

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top