Такакэйшёо "Ард түмний хайртай сүмоч"-оор тодорлоо

Автор | Zindaa.mn
2020 оны 06 сарын 09

Японы спортын “Никкан спортс” сонины газраас ес дэх удаагаа “Ард түмний хайртай сүмоч” санал асуулгыг явууллаа. Цар тахлын үед энэ удаад санал асуулгыг зөвхөн цахимаар тавдугаар сарын 27-ноос зургаадугаар сарын 6 хүртэл зохион байгуулсан. Зуны тэмцээний банцүкэд дээд зиндаанд бичигдсэн 42 бөхийн дундаас дуртай гурван бөхөө сонгох аргаар явагдсан юм.
 


Нийт 50635 санал ирснээс озэки Такакэйшёо 3659 саналаар тэргүүллээ. Тэрбээр гурван жилийн өмнө дээд зиндаанд анх дэвшсэнээс хойш энэ санал асуулгад 26, 10, 2-р байр эзэлж байгаад энэ жил түрүүлсэн юм.
 


Такакэйшёогийн бөх сонирхогчдын хайрыг татсан гол зүйл нь сэтгэлийн хүч байлаа. Өнгөрсөн жил хүнд гэмтэл авсан ч тэр ялагдсан шалтгаанаа гэмтэлтэйгээ хэзээ ч холбож, шалтаг тоочиж байгаагүй билээ.

“Хэчнээн хэцүү байсан ч өвдөж байна гэж огт хэлдэггүй. Сул талаа харуулдаггүй жинхэнэ самүрай” 30 настай эмэгтэй

“Озэки цол авах болзлоо биелүүлчхээд сэтгэлийн хөдөлгөөнөө барьж ядан, нулимсаа тэвчиж байгаа нь их таалагдсан” 20 настай эрэгтэй

“Хуучны бөхчүүд шиг сайхан бөх” 30 настай эмэгтэй

“Ялсан ч, ялагдсан ч нүүрний хувирал байхгүй. Өрсөлдөгч бөхөө хэзээ ч муулдаггүй. Таканохана аваргын шавь болохоор нь дуртай” 40 настай эмэгтэй

“Жижигхэн биетэй ч ёкозүна болохоор хичээн зүтгэж байгаа нь таалагддаг. Такакэйшёо ёкозүна болбол бөх сонирхогчид их баярлана” 50 настай эмэгтэй.
 


Шинэ озэки Асанояма эхний байраас 97 оноо л дутсан.

“Асанояма хэзээ нэгэн цагт сүмогийн ертөнцийг тэргүүлэх ёкозүна болох нь тодорхой” 50 настай эрэгтэй

“Ёстой жинхэнэ хүчирхэг ёкозүна болно” 60 настай эмэгтэй

“Зан ааш нь ямар ч хүний сэтгэлийг татах бөх. Гэмтэл бэртэл л байхгүй бол ёкозүна болж чадна” 40 настай эрэгтэй.
 


Нэгдүгээр сарын тэмцээнд анхны түрүүгээ авсан Токүшёорюү нэр хүнд нь ч өсөөд ирсэн.

“Түрүүлж байхыг нь хараад фэн нь болсон. Сэтгэл уярсан” 30 настай эмэгтэй

“Түрүү бөхийн ярилцлагыг нь сонсоод алиа хошин зан чанар нь таалагдсан. Ояката багш, гэр бүлдээ их хайртай нь мэдрэгдэж байлаа” 20 настай эмэгтэй.
 


Монгол бөхчүүдээс ёкозүна Какүрюү 4, Тэрүнофүжи 9, Хакүхо 14, Кирибаяма 17, Тамаваши 19 дүгээр байр эзэлжээ.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Soyloo(66.181.161.100) 2020 оны 06 сарын 11

Zurgiig ni soylnaa soyloo gedeg facrvv ywvvlaarai utasnii dugaar 99215734

0  |  0
Soyloo(66.181.161.100) 2020 оны 06 сарын 11

Zurgiig ni soylnaa soyloo gedeg facrvv ywvvlaarai

0  |  0
1(182.160.37.51) 2020 оны 06 сарын 11

hakuho ygd tiim doogiuur bn

1  |  1
1(182.160.37.51) 2020 оны 06 сарын 11

hakuho ygd tiim doogiuur bn

0  |  1
Top