Ирландын холимог тулаанч Конор МакГрегор зодог тайлснаа зарлаад удаагүй байна. UFC холбооны тэргүүн Дана Уайт энэ талаар сэтгэгдлээ илэрхийлжээ.
Дана Уайт “Бид хэнийг ч хүчээр зодолдуулдаггүй. Хэрэв Конор МакГрегор зодог тайлах цаг нь болж гэж үзсэн бол тэр л биз. Би Конорт дуртай. Тэр бол холимог тулааныг үзүүштэй сайхан болгодог цөөхөн тамирчдын нэг. Гэхдээ одоо намайг юугаар ч гайхуулж чадахгүй. Цар тахал, коронавирус гээд хүмүүст дарамт үзүүлж байгаа зүйл олон байна. Хүмүүс ядарч, стресстэж, бухимдаж байна. Би ч гэсэн өдөрт гурван удаа хамаг ажлаа хаяад явчихмаар санагддаг” гэж хэлсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )