Өчигдөр буюу зургаадугаар сарын 9-ний өдөр гэртээ харихаар явж байсан хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг бүлэглэн дээрэмдсэн хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Тодруулбал, 33 настай “Э”-г үл таних эрэгтэй, эмэгтэй хоёр боож унаган, "Самсунг Галакси S8" маркийн гар утсыг нь дээрэмдсэн байна.
Хэргийн талаарх мэдээллийг Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн эргүүлийн офицер, цагдаагийн ахлах дэслэгч Б.Ангарагхүү, цагдаагийн дэд ахлагч Д.Дэлгэрсайхан нар авч, эрэн сурвалжлах ажиллагааг шуурхай зохион байгуулжээ.
Улмаар хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг эрхэлсэн тодорхой ажилгүй Г, М нар бүлэглэн дээрэмдсэн болохыг илрүүлэн, тус дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэс саатуулан шалгаж байна.
Сэтгэгдэл ( 0 )