ОУОХ-ны Гүйцэтгэх зөвлөлөөс ирэх сард болох чуулганаар шинэ гишүүд элсүүлнэ. ОУОХ-ны гишүүнд Олон улсын хөнгөн атлетикийн холбооны тэргүүн Их Британийн Себастьян Коу, Хорватын Ерөнхийлөгч асан Колинда Грабар-Китарович, Кубын Мария де ла Каридад Колон, Саудын Арабын Рима Бандар Аль-Сауд, МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг нарыг нэр дэвшүүлээд байгаа юм.
Чуулган долоодугаар сарын 17-нд эхлэх юм.
Сэтгэгдэл ( 0 )