Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос цахим хурал зохион байгуулж, энэ жилийн тэмцээн уралдааны талаар хэлэлцлээ.
Олимпын наадам нэг жилээр хойшилсны дараа бөхчүүд, дасгалжуулагч нар энэ улирал ДАШТ зохион байгуулах хүсэлт тавьж эхэлсэн билээ. Энэ хүсэлтийг ДБНХ хурлаараа авч хэлэлцсэн ч бэлтгэх цаг хангалтгүй гэж үзлээ.
ОХУ-ын бөхийн холбооны тэргүүн Михаил Мамиашвили ДАШТ-ийг оны сүүлээр хийх санал гаргасан ч түүнийг дэмжих холбоо гарсангүй. Ираны бөхийн холбооны төлөөлөгч Алиакбар Доданге “Манай бүх клуб хаалттай байгаа. Хэзээ нээгдэж, ажиллах нь тодорхойгүй. ДАШТ хийх болбол шигшээ багийн сонгон шалгаруулалт, тэмцээн хийх шаардлагатай болно. Гэтэл манайд бэлтгэл хийх зөвшөөрөл ч байхгүй байна” гэж хэлснийг АНУ-ын холбоо дэмжжээ.
Сэтгэгдэл ( 2 )
Жэнигийх аимаар жижгэн гсэн оруулаад үзхээр шатаж байгаа юм шиг сексдэнэдээ яаааа хүсчлээ шүү
Каи жэниг яг бавцандаа жэнитэи тэгж үзх емсан оон он ооон хха