Сербийн ДЕРБИ 25 мянган үзэгчтэй явагдлаа

Автор | Zindaa.mn
2020 оны 06 сарын 11

Ийм олон хүн цэнгэлдэх хүрээлэнд байгааг та харалгүй удсан байх. Европын том лигүүд үзэгчгүй, хоосон цэнгэлдэхэд явагдаж байхад Сербид байдал огт өөр.

Долоон сая хүн амтай тус улсад коронавирусний халдварын тохиолдол 12031 илэрч, 11348 хүн эдгэрээд байгаа. Тиймээс Засгийн газар хоорондоо нэг метрийн зайтай бол спортын тэмцээнд үзэгч оруулж болно гэж зөвшөөрсөн юм.

Сербийн Цомын тэмцээний хагас шигшээ тоглолтод учирсан Партизан, Црвена Звезда багуудын тоглолтыг 25 мянган хүн үзэж сонирхлоо.

Нэг метрийн зай барихыг хэн ч тоогоогүй.

Заналт дайснууд тулгарч байхад коронавирусээс айх хүн ч байсангүй.

Партизан баг 1:0 харьцаатай ялж, Цомын тэмцээний финалд шалгарлаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top