Олимпын аварга бүсгүйн эхнэр охин төрүүлжээ

Автор | Zindaa.mn
2020 оны 06 сарын 11

Эмэгтэйчүүдийн 800 метрийн зайн олимпын аварга Кастер Семеня бол хөнгөн атлетикийн хамгийн алдартай тамирчдын нэг. Спортын амжилтаас гадна өөр олон зүйл түүнийг бусад эмэгтэй тамирчдаас ялгадаг.

Юуны өмнө түүний эр хүн шиг бие хаа, царай төрх. Семеняг эмэгтэйчүүдтэй тэмцэлдэн өрсөлдөж болохгүй гэх хүн маш олон. Тамирчид төдийгүй балиашгууд, Хөнгөн атлетикийн холбоо ч тэгж үздэг бөгөөд Семеня хэд хэдэн удаа тэмцээнээс хасагдаж, маш олон удаа хүйс тогтоолгох шалгалтад орж байлаа.

Эмнэлгийн шинжилгээгээр тэр эмэгтэй хүн гэж гарсан ч биед нь байх тестостероний хэмжээ эр хүнийх шиг байсан нь илэрсэн. Ингээд түүнийг өнгөрсөн жилийн ДАШТ-д оролцуулаагүй юм.

Семеня 2015 онд гэр бүлтэй болсон. Гэхдээ нөхөрт гараагүй, харин эхнэр авсан билээ. Тэр шигшээ багийн анд бүсгүй Виолет Рассебоятай гэрлэлтээ батлуулсан. Хуримын дараа Семеняг эр хүн гэж бичих нь илт нэмэгдсэн нь ойлгомжтой байлаа.

Их Британийн Daily Sun “Семенягийн гэр бүл хүүхэдтэй боллоо. Виктория Рассебоя охин төрүүлсэн. Тэд аз жаргалтай байна” гэж мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top