Тэрүнофүжигийн талаар фэнүүд юу өгүүлэв

Автор | Zindaa.mn
2020 оны 06 сарын 11

Японы спортын “Никкан спортс” сонины газраас “Ард түмний хайртай сүмоч” санал асуулга явуулж, озэки Такакэйшёо 3659 саналаар тэргүүлсэн талаар бид мэдээлсэн билээ.

Озэки асан Тэрүнофүжи 1873 саналаар есдүгээр байрт бичигдсэн. Ингээд санал асуулгад оролцогчид түүний талаар юу өгүүлснийг сонирхоцгооё.

“Озэки байсан алдартай бөх гэхэд жониданд буусан ч ичиж зоволгүй барилдсаар дээд зиндаанд дахин гарч чадсан нь бахархмаар” 20 настай эрэгтэй

“Дараагийн ёкозүна гэгдэж байсан озэки үе. Өөртөө итгэлтэй аархуу арслан байлаа. Гэвч гэмтэл, өвчинд ээрэгдсээр доош унасан ч дээд зиндаандаа дахин дэвшиж чадсаныг нь харахад Тэрүнофүжи гэдэг хүн хэчнээн эр зоригтой болох нь харагдана. Дахин сэкитори болоод ярилцлага өгч байгааг нь сонсоход япон хэл нь их сайжирчээ. Залуухан байна. Дахиад нэг удаа ёкозүна болохын төлөө тэмцээсэй” 40 настай эмэгтэй

“Тэрүнофүжигийн сүмо замналыг нь харахад санал өгөхөөс өөр арга алга. Жониданаас дээд зиндаанд дахин гарч ирснийг нь бодохоор хүндлэх сэтгэл төрж байна” 40 настай эмэгтэй

“Би ч гэсэн одоо хүнд өвчинтэй тэмцэж байна. Тэрүнофүжиг хичээн зүтгэж байгааг харахаар эр зориг авдаг. Дэмжмээр санагддаг” 30 настай эмэгтэй

“Хүнд гэмтэл, өвчин тусаад доош унахаар нь озэки байсан хүн зодог тайлах нь гэж бодож байлаа. Барилдсаар байгааг нь хараад гэмтэл нь эдгэчихвэл дээд зиндаанд эргээд ирнэ гэж итгэж байсан. Өнгөрсөн жил макүшитад түрүүлэн, жюүрёод дэвшихэд нь их баярласан. Харин одоо дээд зиндааны дээд хэсэгт барилдахыг нь хүлээж байна. Озэки цолоо эргүүлэн аваарай” 30 настай эрэгтэй

“Озэки цолоо эргүүлэн авч, гайхамшгийг бүтээгээсэй” 30 настай эрэгтэй

“Бага зэрэг сандарсан үеийнх нь царай хөөрхөн. Дээд зиндаанд эргэн ирсэнд нь баяртай байна” 20 настай эмэгтэй

“Озэки Тэрүнофүжиг дахин харах сан” 40 настай эрэгтэй

“Тэрүнофүжиг сэкивакэ байхаас нь дэмждэг болсон. Барилдахын өмнөх ширүүн царай нь таалагддаг” 30 настай эмэгтэй

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(103.212.116.233) 2020 оны 06 сарын 18

Amjilt husie

0  |  0
zochin(202.126.89.151) 2020 оны 06 сарын 12

muu mangar batsaan ene tsaashaa yabahgui ee

0  |  1
зочин(202.179.24.82) 2020 оны 06 сарын 11

ИЧИНОЖО-ГИЙН ФАНАТ ГЭЖ БАЙДАГ БОЛОВ УУ,АДИЛХАН СҮНС НЬ ТӨӨРЦӨН ГАЖИГУУД БАЙДАГ БАЙХ ДАА ХАХАХАХА

0  |  0
Top