Цар тахлын үед хөл хориог үр бүтээлтэй өнгөрүүлэх, тамирчдын бэлтгэлжилтийг алдагдуулахгүй байх зорилгоор Дэлхийн даамын холбооноос “Үндэстнүүдийн цом” онлайн тэмцээнийг зохион байгуулахаар болсон билээ. Зургаадугаар сарын 15-наас наймдугаар сарын 2-ны өдрүүдэд түргэн тоглолтын төрлөөр явагдах тус тэмцээнд оролцох Монголын баг тамирчид тодорлоо. Тэмцээнд нийтдээ 30 шахам тамирчин бүртгүүлсэн бөгөөд олон улсын чансаагаар нь жагсаан эрэгтэй, эмэгтэй тус бүр эхний 8 тамирчныг сонгон шалгаруулсан болно. Голдуу залуу тоглогчдоос бүрдсэн (дундаж нас эрэгтэйчүүдийнх 25.5, эмэгтэйчүүдийнх 18.25) манай багийг ОУИМ Г.Ганжаргал ахлан оролцох юм.
Багийн бүрэлдэхүүнийг танилцуулъя:
Нээлттэй ангилал:
1. Г.Ганжаргал – Олон улсын их мастер, Чансаа 2211
2. Ц.Сүхбат – Дэлхийн даамын холбооны мастер, 2189
3. Ц.Отгонбилэг – Олон улсын мастер, 2176
4. Д.Баттулга - Олон улсын их мастер, 2170
5. Ц.Хашчулуун - Дэлхийн даамын холбооны мастер, 2124
6. Ц.Цолмон – Спортын мастер, 2017
7. Б.Энхрийлэн - Дэлхийн даамын холбооны дэд мастер, 1995
8. Б.Сүхбат - Дэлхийн даамын холбооны дэд мастер, 1993
Эмэгтэй ангилал:
1. Б.Мишээл – Олон улсын их мастер, 2070
2. Э.Хүслэн - Дэлхийн даамын холбооны мастер, 2070
3. Г.Хэрлэнмөрөн - Дэлхийн даамын холбооны мастер, 2041
4. М.Нямжаргал – Олон улсын их мастер, 2023
5. Б.Мөнхжин - Дэлхийн даамын холбооны мастер, 2020
6. Н.Лхагвадолгор - Дэлхийн даамын холбооны дэд мастер, 2005
7. Б.Нандинцэцэг - Дэлхийн даамын холбооны мастер, 2001
8. Б.Анужин - Спортын мастер, 1989
Сэтгэгдэл ( 0 )