Холимог тулааны UFC холбооноос цар тахлын үед “Тулааны арал” шинэ төсөл хэрэгжүүлж эхэлснээ зарлалаа. Абу-Дабигийн Яс хэмээх хиймэл арал дээр ирэх долоодугаар сард дөрвөн тэмцээн зохион байгуулах юм. Тамирчид арал дээр тулалдахаас гадна тэндээ амьдарч, бэлтгэлээ хийнэ. Цар тахлын үед хөл хорио, хилийн хязгаарлалт үйлчилж байгаа тул тулаанчид арлаасаа гарахгүй, тэмцээнд оролцох боломжтой.
Холбооны Ерөнхийлөгч Дана Уайт “дэд бүтцийн асуудлыг шийдээд дуусаж байна. Рингээ элсэн дунд байрлуулна. Арлаас гарах ямар ч шаардлага байхгүй. Эмчийн бүрэн хяналт дор коронавирусгүй орчинд, элдэв стрессгүй бэлтгэл хийх боломжоор хангана” гэж ярьсан байна. Хамгийн эхний тэмцээн болох “UFC 251”-д Камару Усман, Гилберт Бернс, Александр Волкановски, Макс Холлоуэй, Роуз Намаюнас, Жессика Андраде, Петр Ян, Жозе Альдо нарын алдартнууд оролцоно.
Сэтгэгдэл ( 0 )