Сакайгава дэвжээний бөхчүүд хүний амь аварчээ

Автор | Zindaa.mn
2020 оны 06 сарын 12

Энэ сарын 10-ны өглөөний 05.10 цагт Сакайгава дэвжээний байрнаас 20 метр зайтай байх гүүрнээс Кэнагакава голд 30 орчим насны эмэгтэй унажээ. Эмэгтэйг унахыг харсан 70 настай эрэгтэй 110-д утасдаж, мэдэгдсэн бол нэгэн эмэгтэй хамгийн ойрхон байсан Сакайгава дэвжээнд очиж, тусламж эрсэн байна.

Өглөөний бэлтгэлээ хийж байсан тус дэвжээний ояката бөхчүүдээ шуурхай илгээснээр бөхчүүд эмэгтэйг голоос гаргаж, амийг нь аварчээ. Түргэн тусламжийн эмч нарын мэдээлснээр эмэгтэйн амь насанд аюул учраагүй бөгөөд Цагдаагийн газраас түүнийг амиа хорлох гэж оролдсон гэж үзэн, шалгаж байна.

Цагдаагийн газраас тус дэвжээний бөхчүүд болон тусламж үзүүлсэн эрэгтэй, эмэгтэй хоёрт шагнал олгоно гэж мэдэгджээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top