ТЭД БИДНИЙ ТУХАЙ | АНУ, Монголын хүчтэй түншлэл

Автор | Zindaa.mn
2020 оны 06 сарын 12

Эдийн засгийн судалгааны нэр хүндтэй The Heritage Foundation байгууллагын эдийн засгийн ахлах шинжээч, Wall Street Journal сонины нийтлэлч Энтони Ким АНУ болон Монгол Улсын харилцаа нь номхон далайн бүс нутагт хамгийн ирээдүйтэй түншлэл болж чадсан тухай онцолжээ. Цар тахлаас үүдсэн эдийн засгийн хямралаас энэ түншлэл л хамгийн их хожих магадлалтайг тэр дурдсан байна.



Хятад, Оросын дунд орших далайд гарцгүй энэ улс “Ковид-19” цар тахлын эсрэг түргэн шуурхай агаад хатуу арга хэмжээ авч чадаж байгааг дэлхий нийт харлаа. Тусгаар тогтносон улс гүрнүүдээс дотооддоо халдвар тархаагүй цор ганц улс нь Монгол Улс.

Монгол Улс нэгдүгээр сарын 27-ноос эхлэн нийтийн хөдөлгөөнийг хориглох шийдвэр гаргасан. Маш эрт авсан арга хэмжээнийхээ ачаар одоо Монгол Улсад коронавирусний тохиолдол 194-өөр хэмжигдэж байна. Бүгд гаднын улсаас зөөвөрлөгдсөн.

Нийтлэлийнхээ эхэнд коронавирусний эсрэг хэрэгжүүлж буй арга хэмжээг дурдсан нь цаанаа учиртай. Монгол Улс макро эдийн засгийн хувьд харьцангуй тогтвортой улс. Эдийн засаг нь 2017 оноос эхлэн тогтвортой өсөлттэй байгаа улс. Энэ нь цар тахлын дараах эдийн засгийн хямралаас хохирол багатай даван туулах найдвар төрүүлж байгааг дурдах нь зүй. Гэхдээ түүхий эдээс хамаарал бүхий эдийн засагтай энэ улсын гадаад худалдааны эрэлт буурах, хөрөнгө оруулалт тасалдах нөхцөл бүрдүүлж байгаа тул хөрөнгө оруулалт татах тал дээр бодлого тодорхойлох шаардлагатай болгож байгаа юм.

Санхүүгийн судалгааны Fitch агентлаг Монгол Улсын эдийн засгийн үнэлгээг бууруулахгүй гэсэн дүн гарсан нь хөрөнгө оруулагчдын эргэлзээг бууруулж байгааг дурдах ёстой. Нөгөөтээгүүр дэлхийн эдийн засгийн өнгөнд явсаар ирсэн АНУ Монгол Улстай стратегийн түншлэлд шилжсэн нь ирэх жилүүдийн хямралаас хохирол багатай давж гарах шалтгаан болж буй. АНУ-Хятадтай хийж буй худалдааны маргаан нэг талаас олон улсад хохирол дагуулах ч стратегийн түншлэлд шилжсэн Монгол Улсын хувьд сайн мэдээ юм. АНУ-ын зүгээс ноос ноолуур, мал аж ахуй, сэргээгдэх эрчим хүчний салбарт Монгол Улстай илүү хамтран ажиллах сонирхолтой. АНУ-ын Конгресс нь ноос ноолуурын татвар чөлөөлөх эсэх асуудлыг хэлэлцэж буй. Энэ бүх мэдээлэл номхон далайн бүс нутагт орших Монгол Улсын сайн мэдээ юм.

Нөхцөл байдал Монголын талд ашигтай эргэж байгаа ч нэг зүйлийг тодотгохгүй бол болохгүй. The Heritage Foundation байгууллагаас жил бүр тогтоодог эдийн засгийн эрх чөлөөний тайлан гэж бий. Энэ тайланд Монгол Улс 127 дугаарт эрэмбэлэгджээ.

Нийт тайланд хамрагдсан 186 улсаас шүү. Чөлөөт, ардчилсан энэ улс эдийн засгийн эрх чөлөөг дэмжих, хамгаалах чиглэлээр БНХАУ, ОХУ-аас ч доогуур үнэлгээтэй, бодлогын хувьд тэднээс хоцрогдсон хэвээр байна. Нэгж бизнес эрхлэгчийг хамгаалахын тухайд бүтцийн хувьд үндсээр нь шинэчлэх шаардлага зайлшгүй тулгарч буй. Түүнчлэн эдийн засгийн ил тод байдал ус агаар мэт хэрэгтэй байна. Эдийн засгийн ил тод байдлыг бий болгоход төрийн захиргааны удирдлагыг боловсронгуй болгох шаардлагатай. Шинэчлэлийг эхлүүлж чадаж гэмээ нь хөрөнгө оруулагчид илүү итгэлтэй болж, амьжиргааны түвшин ч дагаад нэмэгдэх юм. Магадгүй бүтцийн шинэчлэл хийх тал дээр стратегийн түншлэлд шилжээд удаагүй байгаа АНУ-ын дэмжлэг их. Хэдийгээр Өмнөд Солонгос, Япон шиг хүчээр бодлогыг нь өөрчлөх арга байхгүй ч бодлогын мэтгэлцээн өрнүүлэх, удирдамжаар хангах, загвар боловсруулахад ихээхэн нэмэр болох боломжтой.

Монгол Улс АНУ-тай 1987 онд дипломат харилцаа тогтоож байсан баримт бий. Дэлхий дахинд өөрчлөлтийн салхи сэвэлзэн, нэг нийгэм нуурах дохио хангинаж байсан ээдрээт цаг үед тэд АНУ-тай дипломат харилцаа тогтоож чадсан. Харин Монгол Улсад ардчиллын гал дүрэлзэж эхэлсэн тэр цаг үеэс дээрх хоёр улс илүү ойр дотно харилцаатай болжээ. Олон намын тогтолцоо бүхий нээлттэй ардчилсан энэ улсад АНУ бусад улсаас илүү туслалцаа үзүүлж, засаглалыг бэхжүүлэхэд анхаарч байсан нь ч нуух аргагүй үнэн. Одоо ч бэхжүүлэх тал дээр тусалсаар буй. АНУ Энэтхэг-Номхон далайн харилцааг гадаад бодлого дээрээ баримталж эхэлсэн өнгөрсөн гурван жилийн хугацаанд Монгол Улс гол түшиц нь болсон. Эдийн засгийн асар хурдацтай өсөлттэй байгаа АНУ, бодлогын хувьд шүдний өвчин болсон ОХУ хоёрын тэхий голд нь байгаа энэ улс дээрх хоёр улстай харилцах хамгийн оновчтой түшиц газар болж байгаа юм. Тиймээс ч стратегийн түншлэлд шилжээд илүү нухацтай хамтран ажиллахаар зорьж байна.


Эх сурвалж: The Daily Signal

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
R(99.229.251.229) 2020 оны 08 сарын 09

Америк улс хүний мөсөөр Хятадаас дор шүү,,, ард түмэн минь! АНУ Өнөөдөр найз маргааш дайсан гэж мэдэж авах хэрэгтэй шүү,,,,,,,

1  |  0
zochin(223.104.104.246) 2020 оны 06 сарын 13

manaihan dundig baridl baih heregtei shuu

0  |  0
Уншигч(103.212.117.48) 2020 оны 06 сарын 13

Манайхан сүүлийн үед тайвшраад маскаа зүүхээ больж , албаны хүмүүс нь наадмаа хийсэн ч яахав гэж ярьдаг болж байна. Энэ зөв үү хүмүүсээ?.Ер нь маскаа зүүж хэвшвэл ядахдаа хотын гудамжны тоос машины тортог бохир агаараас уушгаа хамгаалж харшил ханиад багасч цэр нусаа гудамжинд хаяж орчноо бохирдуулах нь хүртэл багасна даа.

0  |  0
Zov(172.58.227.212) 2020 оны 06 сарын 12

Bolgoomjtoi l bAiya! Zaaval ali negtei ni muudah hereggui. Bugdtei ni l evleg haritsaatai baiya!

0  |  0
Tenegtvee(120.230.113.102) 2020 оны 08 сарын 09

Haha manaihnii oyunii bodol do chaavaas. Bolovsrol, nomiin hurteh gej medehgui harshiltai humuus neg tiim shatnii l yum bodno. Amerik mongol 2 mohoj baigaa genee hoorhii. Shinjleh uhaan technolog, bolovsroliin zov zuitei turshlaga baigaa tsagt amerik metiin gazruud ni hesegtee unaj doroitoj baigaa yum shig haragdsan ch doroo bosood irne. Mani hed l chaavaas naana ni haragdsan yumaar onosh tavij gej de uhsen baaas.

1  |  1
Зочин(202.9.46.104) 2020 оны 08 сарын 09

АНУ Монгол хоёр ардчилал хүний эрх чөлөөний замаар мөхөж буй хөөрхий хоёр орон юм даа.

2  |  1
irgen(31.165.231.3) 2020 оны 08 сарын 09

ayuliin dohio

1  |  1
m(202.131.225.197) 2020 оны 06 сарын 13

ameikuud bidiniig barag l oros hyatadiin dund dahi jubdegui aral boloh ged bn uu dee. solongos ypon shig bodolgiig ni shuud oorciloh bolomj bhgui geh shig. zvgeer amerik maygiin ardchilalaa hvcheer tulgah geed bn uu daa..

1  |  1
Top