Мертенс “Наполи”-гийн түүхэн дэх шилдэг мэргэн бууч боллоо

Автор | Zindaa.mn
2020 оны 06 сарын 14

Бельгийн довтлогч Дрис Мертенс Италийн Цомын тэмцээний хагас шигшээд Миланы “Интер” багийн хаалганд гоол хийснээр “Наполи” багийн түүхэн дэх шилдэг мэргэн бууч боллоо.

Мертенс тус багт 310 удаа тоглохдоо 122 гоол оруулсан. “Наполи”-д 2013 оноос хойш тоглохдоо Италийн Цом, Супер цомын эзэн болж байв.

“Наполи” багийн мэргэн буучид

1.         Дрис Мертенс Бельги, 2013 оноос, 122 гоол

2.         Марек Гамшик Словак, 2007-2019, 121

3.         Диего Марадона Аргентин, 1984-1991, 115

4.         Атиллио Саллюстро Парагвай, 1926-1937, 108

5.         Эдинсон Кавани Уругвай, 2010-2013,104

6.         Антонио Войяк Хорват, 1929-1935, 103

7.         Жозе Альтафини Итали, 1965-1972, 97

8.         Карека Бразил, 1987-1993, 95

9.         Гонсало Игуаин Аргентин, 2013-2016, 91

10.       Лоренцо Инсинье Итали, 2009-2010, 2012 оноос хойш, 86 гоол

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top