Дэлхийн бөхийн нэгдсэн холбоонд энэ жил буюу 2020 оны тэмцээн уралдааны хуваарийн талаар маргаан үргэлжилсээр байна. Коронавирусний халдвар буураагүй, эмчлэх вакцин гараагүй зэрэг тодорхой бус байдал үргэлжилсээр байгаа тул нарийн хуваарь гаргахад хэцүү байгаа юм.
Энэ жил ДАШТ зохион байгуулах саналыг ОХУ гаргасан ч Иран, АНУ дэмжээгүй.
Харин энэ үед Норвегийн спорт бөхийн холбооноос ирэх жил эрэгтэй, эмэгтэй чөлөөт бөх, сонгомол барилдааны ДАШТ-ийг зохион байгуулах болсноо зарлалаа. 2021 оны 10 дугаар сарын 2-10-нд Норвегийн нийслэл Ослод бөхийн гурван төрлийн дэлхийн аваргын тэмцээн явагдах болжээ.
Сэтгэгдэл ( 0 )