Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос цар тахлын үед бөх сонирхогчдыг уйдуулахгүйн тулд олон арга хэмжээ авч байна. Энэ удаад холбооноос чөлөөт бөхийн дэлхийн шилдэг 16 бөхийн хооронд ДАШТ зохион байгуулжээ. Жин харгалзахгүйгээр сонгогдсон 16 бөх “барилдаж”, үзэгчдээс авсан саналын тоогоор ялагчийг тодруулж байв.
Финалд Хасан Яздани (Иран), Гажи Алиев (Азербайжан) нар шалгаран үлдэж, иран бөх олонхын саналаар аварга боллоо. Яздани 87,111 фанатов (53%) санал авсан бол Алиев 79,953 саналаар мөнгөн медалийн эзэн болжээ.
Хасан хагас шигшээд Абдулрашид Садулаевыг ялсан юм.
Сэтгэгдэл ( 0 )