Хойд Америкийн сагсан бөмбөгийн NBA лигээс 2019/2020 оны улирлаа Орландод дуусгахаар төлөвлөөд байгаа. Энэ сарын сүүлээр багууд бэлтгэлдээ орж, долоодугаар сарын 30-наас албан ёсны тоглолтууд эхлэх учиртай.
Гэвч улирлыг дахин сэргээхийг бүх тамирчид хүсэж байгаа хэрэг биш. Холбооноос энэ талаар санал асуулга явуулахад багийн төлөөлөгч, үйлдвэрчний эвлэлийн удирдлагууд бүгд зөвшөөрсөн бол 100 орчим тамирчин янз бүрийн шалтгаанаар лигийг дахин эхлэхийг эсэргүүцсэн байна.
NBA-гийн нэгэн багийн эзэн нэрээ нууцлан, ESPN.com-д ярилцлага өгөхдөө “Леброн өөрийгөө л бодож, улирлыг дахин сэргээхийн төлөө зүтгэж байна. Тэр дахиад нэг түрүүлэхэд агуу Жорданд ойртож очно гэж бодож байгаа нь илт. Гэхдээ одоохондоо хэн ч түүнийг Жорданаас илүү гэж хэлэхгүй. Майклыг давахын тулд Леброн дахиад 5 түрүүлэх хэрэгтэй. Энэ улиралд түрүүлэх нь түүнд тун хэрэгтэй байгаа бололтой” гэж шүүмжилжээ.
Сэтгэгдэл ( 4 )
Гүйцэх үгүй Цаг хугацааны л асуудал Гүйцэх нь тодорхой may be
НБА лигээ зохиох үгүйд нэг тоглогч яг ямар хамаа байнаа хаха.Мэдрэл мэдрэл юм бичихийн.Лигийн комиссар,багийн эздүүд л хоорондоо ярилцаж тохирно ш дээ.Тоглогчдыг төлөөлж тоглогчийн холбооны дарга Крис Пол очино биз үсрээл.
Жордан Олажувон Коби гээд сагс тоглоно гээд бүжиглэчдэг хүмүүсийг үзэж байсан болхоор Леброны тоглолт үзэх 1 их сонирхолтой биш шүү тэрний оронд Дюрант Кавай нь хавьгүй дээр
Яагаад намайг Лэбронд дүргүй байдаг шалтгаан бол Өөрийнхөө төлөө хэнийг ч золиослоход бэлэн тийм баг зүүсэн хүн шүүдээ.\nОдоо нөгөө мал фэнүүд нь ороод ирнэ харж байгаарай хаха\n