Олимпын хүрэл медальт Амоян баривчлагджээ

Автор | Zindaa.mn
2020 оны 06 сарын 17

Сонгомол барилдааны Бээжингийн олимпын хүрэл медальт Армяны бөх Роман Амоян Ереванд болсон эсэргүүцлийн жагсаалын үеэр баривчлагджээ.

Өчигдөр /2020.06.17/ Армяны парламентын ордны өмнө болсон зөвшөөрөлгүй жагсаалд тэр оролцсон юм. Роман нөлөөтэй улс төрч, бизнесмен, Армяны ҮОХ-ны ерөнхийлөгч Гагик Царукяныг дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Царукян Засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулах санал гаргасан ч Армяны Ерөнхий прокурорын газраас Гагикт эрүүгийн хэрэг үүсгэснээ зарласан. Энэ өдөр парламент түүний депутатын халдашгүй эрхийг түдгэлзүүлэх талаар хэлэлцэх ёстой байлаа.

Роман Амоян тэргүүтэй маш олон хүн энэ шийдвэрийг эсэргүүцэн, цугласан. Цагдаагийн газраас 150 гаруй хүнийг баривчилсан дотор олимпын медальт байлаа. Эсэргүүцэл үзүүлсэн Романыг цагдаа нар олноороо нийлэн дарж, гавлаад баривчилсан. Гэхдээ түүнийг дараа нь суллаж, ямар нэг хэрэг үүсгээгүй байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top