Монголын хөлбөмбөгийн түүхэн номууд Үндэсний номын санд байршлаа

2020 оны 06 сарын 17

Монголын хөлбөмбөгийн холбоо 60 жилийн түүхт ойгоо тохиолдуулан өнгөрсөн онд 1921-1963 оны түүхийг багтаасан “МОНГОЛЫН ХӨЛ БӨМБӨГИЙН ТҮҮХ” тэргүүн дэвтэр болон 1959 оноос 2019 оныг хүртэлх Үндэсний эрэгтэй, эмэгтэй шигшээ баг, өсвөрийн багуудын бүхий л тоглолтыг шингээсэн “ШИГШЭЭ БАГИЙН ТОГЛОЛТУУД” товхимлыг хэвлэн гаргасан билээ.
 

Өнөөдөр /2020.06.17/ Монголын Улсын Үндэсний номын сангийн алтан сан хөмрөгт эдгээр номыг хандивлан, номын сангаар үйлчлүүлэгчдийн хүртээл болгож байна.
 

Хөлбөмбөг сонирхогч болон Монголын хөлбөмбөгийн талаар илүү ихийг мэдэхийг хүсэх хэн бүхний шимтэн унших эдгээр номыг та бүхэн талархан хүлээн авна гэдэгт итгэлтэй байна гэж Монголын хөлбөмбөгийн холбооноос мэдээллээ.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top