Цар тахлын улмаас дэлхий нийтэд хөл хорио, онц байдал тогтож, спортын амьдрал нам жим болоод байна. Энэ зун явагдах ёстой байсан Токиогийн олимп нэг жилээр хойшлон, ихэнх улс оронд тэмцээн, уралдаан зохион байгуулахыг хоригложээ. Манай улсад ч хоёрдугаар сараас эхлэн олон нийтийн үйл ажиллагааг зогсоосон байгаа. Энэ үед Төрийн наадмыг зохион байгуулах уу, үгүй юу, эрсдэлтэй юу гэсэн эргэлзээ олон хүнд төрж байгаа. Харин УОК-иос энэ жилийн баяр наадмыг хугацаанд нь зохион байгуулъя, гэхдээ үзэгчгүй хийнэ гэж мэдэгдсэн билээ. Бид энэ талаар Монгол Улсын аварга Сүхбаатарын Мөнхбаттай уулзаж, ярилцлаа.
-Цар тахлын улмаас улс оронд онц байдал тогтоогоод нэлээд удлаа. Энэ үеэр бэлтгэлээ хэрхэн базааж байв. Ийм удаан барилдалгүй, бэлтгэл хийхгүй байх үе байсан уу?
-Урьд өмнө ингэж олон нийтээр хөл хорих явдал бөхийн ертөнц битгий хэл Монгол Улсад байгаагүй. Анх удаагаа ийм зүйл боллоо. Тамирчид тодорхой хүрээнд өөрсдийн бэлтгэл сургуулиа хязгаарласан. Гэхдээ үндэсний бөхийн хөгжил маш өндөр түвшинд хүрсэн байгаа болохоор бид өдөр болгон бэлтгэл хийж байхгүй бол болдоггүй. Тийм болохоор ихэнх бөхчүүд дор бүрнээ бэлтгэлээ янз бүрээр хангаж байсан байх гэж бодож байгаа.
-Та хоёрдугаар сард шинэ коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх үйлсэд дэмжлэг үзүүлж, УОК-т 20 сая төгрөгийн хандив өргөсөн.
-Намайг хандив өргөж байх тэр үед коронавирусний халдвар яг оргил үедээ, ард түмнийг айдаст автуулсан, цочирдуулсан үе байлаа. Харин одоо дотооддоо халдвар гараагүй, бариад байгаа болохоор харьцангуй тайван болжээ. Коронавирусний мэдээ үздэг хүн ч цөөрсөн байна. Би Шинийн нэгэнд эхнэртэйгээ хандив өргөе, монгол бөхчүүдээ төлөөлөөд энэ аймшигт өвчинтэй тэмцэх үйлсэд нэмэр больё гэж ярилцсан. Энэ маань ар араасаа олон хандив тусламж дагуулсанд баяртай байдаг. Анх хандив өргөхөөр ярилцаж байхад эхнэр маань бага хэмжээний мөнгө өргөх юм байна гэж бодож байсан юм байна лээ. Манай гэрт 20 сая төгрөг байсан. Би нэгэнт хандив өргөж байгаа хойно байгаа бүх мөнгөө л өргөнө гэж бодож байлаа. Эхнэр сэтгэлийн хандив юм чинь хэд байсан ч ялгаагүй гээд л бага зэрэг маргаантай байж байгаад хандив өгсөн. Хандиваа өргөчхөөд ирэхэд нийгэмд их эерэг хандлага төрүүлсэн явдал боллоо гээд эхнэр маань надаас илүү баярлачихсан хүлээж байсан.
-Цар тахал Монголд дотооддоо тараагүй байна. Ресторан, хоолны газрууд ажиллаж байна. Ийм үед спортын уралдаан тэмцээнийг сэргээн, явуулж болохгүй юу. Энэ талаар таны бодол. Сая спортын хэд хэдэн лиг хүсэлт гаргаад УОК-иос зөвшөөрсөнгүй?
-Би өөрийн хувийн бодлоо хэлье. Одоо хүнсний захууд, Нарантуул худалдааны төв ямар хэмжээгээр ажиллаж байгаа билээ. Ямар олон хүн цуглаж, хөл хөдөлгөөнтэй байна. Гэтэл өнөөдөр боловсрол, спорт, эрүүл мэндийн салбарт залуучуудын хийх гэсэн юмыг хориод байна. Үүнийг ямар хууль дүрмээр зохицуулж байгаа нь ойлгомжгүй. Захын хүмүүс нь бусдаас илүү ариун цэврээ хангаад байгаа юм уу. Үндэсний бөхийг үзэгчгүй барилдуулна гэх шийдвэрийг УОК-иос гаргаж байгаа сурагтай. Миний хувьд их гайхаж байна. Үндэсний өв соёл болсон Эрийн гурван наадмаа нэг жил алдалгүй хийх нь зөв. Уяач нь жилийнхээ хөдөлмөрийг үнэлүүлж, уясан мориныхоо үр шимийг үзэх, бөхчүүд нь бүтэн жилийн турш хийсэн бэлтгэл, залуу насныхаа үр шимийг үзэх нь зүйтэй. Гэхдээ нөгөө талаас харахад монгол соёл, монгол дархлааг унагаах, үнэгүйдүүлэх зүйлүүд гарч ирэх байх гэж би боддог. Монгол үндэсний бөхөд өөрт нь агуулагддаг маш их үнэт чанарууд байдаг. Бөхчүүд яах гэж барилддаг вэ. Үзэгчдийг баясгах гэж, бөх сонирхогчдын алга ташилтад омогшиж, урам зориг авах гэж барилддаг. Бөх хүн болсноо мэдрэх гэж барилддаг. Энэ хоёр салшгүй холбоотой. Монголын ард түмний үнэт зүйл нь үндэсний бөх, үндэсний бөхийн үнэт зүйл нь Монголын ард түмэн байдаг. Тэгэхээр ингэж наадам зохион байгуулж болохгүй байх. Наадмыг ард түмэн тайван амгалан баясаж цэнгэж болох үе ирсний дараа хийж болохгүй байсан юм болов уу. Наймдугаар сарын 20-иор ч юм уу, намар хийж болох байсан байх. Одоо ингэж үнэгүйдүүлээд байх хэрэг байна уу. Арай яарсан шийдвэр гэж миний хувьд бодож байгаа. Яаж зохион байгуулах талаар ч тодорхой бус зүйл их байна.
-Та аварга хүн. Олон түмнийхээ өмнө цолоо дуудуулан, ид хаваа үзүүлэн барилдахыг хүснэ. Үзэгчгүй гэхээр хэдэн камерын өмнө барилдах болоод байна. Бөхчүүдэд ч барилдахад хэцүү байх болов уу?
-Манай Эрийн гурван наадмын гол үндсэн зорилго, баяр наадам гэж нэрлэдгийн утга учир нь баяр хөөртэй үед баяраа, ялалтаа тэмдэглэж хийж байгаа хэрэг. Ядарсан, хүнд хэцүү үед юм уу, ялагдаж ирчхээд Эрийн гурван наадам зохиодоггүй байсан байх. Тийм болохоор ард түмнээ цэнгээхийн тулд, хүчит бөхөөрөө, цэрэг дайчдаараа, хурдан мориороо, эрхий мэргэн харваачдаараа бахархах гэж хийдэг байсан. Нөгөө талаас коронавирусний энэ цар тахлын үед уламжлалаа алдалгүй хийж, ард түмнээ дэмжих гэсэн бодлого байгаа байх л даа. Бөхчүүд дунд ч бас энэ жил цол авах байсан бөхчүүд цолоо алдчихвал яах вэ гэсэн яриа их байгаа. Гэхдээ үзэгчгүй хийхээр баяр наадам гэдгийн утга чанар нь алдагдах гээд байна. Монголоороо бахархаж, үндэсний хувцсаа өмсөөд, хүүхдээ дагуулаад, гэр бүлээрээ цэнгэлдэх хүрээлэн орох нь наадмын утга учир гэж би боддог. Хуушуураа идээд, хамтдаа цуглаад, бөх морио ярихыг "наадамдаж байна" гэж хэлдэг биз дээ. Өнөөдрийн хийх гэж байгаа энэ наадам бол Наадам биш, зурагтаар гаргах үзүүлбэр юм.
-Сүмо бөхийн нэг башё үзэгчгүй явагдлаа. Бөхчүүд нь барилдахад хэцүү байна гээд, зурагтаар харахад ч эвгүй юм билээ?
-Үндэсний бөхийн үнэлэмж одоо нийгэмд бага байгаа. Допинг, найраа гээд маш олон нийгмийн давлагаа нөлөөллөө. Гэхдээ үндэсний бөхөд шимтэн үзэгч нар маш олон бий. Бөхчүүдээ хажуугаас нь үздэг, уулзаж хийморио сэргээдэг хүмүүс байна. Тэр үзэгчид чинь өнөөдөр монгол үндэсний бөхийг дэлгэрүүлэх, түгээх, хүүхэд багачуудыг бөхөд дуртай болгох, өв уламжлалаа хадгалан үлдэхэд чухал ач холбогдолтой хүмүүс гэж би боддог. Баяр наадмыг хэдэн бөхчүүд авч явдаггүй. Бөх сонирхогчид, үзэгчдийн тэр баяр баясал, цэнгэл бол наадам юм. Үүний нэгээхэн хэсэг нь бөхчүүд. Уралдаж байгаа хурдан морийг зурагтаар хараад баярлах, хажуугаас нь хараад омогших хоёр өөр байх. Барианы зурхайд орж ирж байгаа цуцсан морийг нүдээрээ хараад самсаа нь шархирдаггүй, хөөрдөггүй, догдолдоггүй монгол хүн гэж байхгүй.
-Бөх бол контакктай спорт. Хэрэв үнэхээр халдвараас сэргийлэх гэж байгаа юм бол одоо бөхчүүдээс коронавирусний шинжилгээ авч эхэлмээр юм?
-Эцсийн эцэст цар тахлын хэмжээ өндөр түвшинд байна гэж үзэж, наадмаа үзэгчгүй явуулна гэж үзэж байгаа юм бол бөхчүүд нь хүн биш болж байна уу. Тэд халдвар авахгүй юу. Тэдний эрүүл мэнд хамаагүй юм уу гэсэн асуултууд гарах ёстой. Тодорхой зүйл байхгүй болохоор бөхчүүд нь уламжлалын дагуу галд гарч, бэлтгэлээ хийгээд л хүлээж байна. Тэгэхээр тэр гал дээр чинь бас л тодорхой хэмжээний бөөгнөрөл үүсэж байгаа. Бөхчүүд нүцгэн биеэрээ л барилдана. Бээлий өмсөөд, маск зүүгээд барилдана гэж байхгүй. Нэг бөхийн ард үр хүүхэд, гэр бүл, хамаатан садан гээд хэчнээн олон хүн байгаа билээ. Эрсдэлтэй.
-Нэг галд 40-өөс доош бөх гарна гэж заасан гэсэн?
-Албан ёсоор бол тийм журам байхгүй. Манай аймгийн гал гэхэд 80 бөх гардаг том гал. Яаж гарах вэ гээд асуудал их л байна.
-Наадам дөхөөд ирлээ. Гэтэл өнгөрсөн жилийн наадмын сэргээшний асуудал одоо ч яригдсаар байна?
-Тэглээ. Шүүхийн хэмжээнд оччихоод янз бүрийн аргаар сарниулах, мартуулах гэж их юм болж байх шиг. Монгол үндэсний баяр наадам, тэр дундаа үндэсний бөх шударга байх ёстой. Сүүлийн үед допингийн асуудал бараг барилдахгүй байя гэмээр хэмжээнд хүрлээ. Би бол Монгол Улсын аварга хүн, жил болгон дээгүүр барилдахыг хүсдэг. Бэлтгэлээ хийдэг. Цаг зав, бүх юмаа зориулдаг. Монгол хүн уужим сэтгэлтэй, бөх хүн амгалан тайван гэдгээр л өдийг хүртэл явлаа. Гэтэл одоо Төрийн наадмын түрүү бөхөөс допинг илэрчхээд байна шүү дээ. Дэлхийн том лабораторид хийсэн шинжилгээгээр допинг илэрсэн байхад маргалдах явдал дэлхийд байдаггүй юм байна лээ. Харин манай Монголд болохоор шүүхдээд маргалдаад байдаг. Энэ асуудлыг хурдан шийдэхгүй бол дараа дараагийн бөхчүүдийн ирээдүй, мөн үндэсний бөхийн уламжлал эвдэрч, устаж алга болох аюултай.
-Үндэсний бөхийг допинггүй болгохын тулд юу хийх хэрэгтэй гэж боддог вэ?
-Сүүлийн 10 жилийн допингийн шинжилгээний хариунуудыг авчирсан, маш их сэжигтэй тохиолдол байгаа тул гаргахгүй байгаа, шантаажилж байна гэсэн үнэн худал нь мэдэгдэхгүй явган яриа бөхчүүд, бөх сонирхогч дунд их яригдаж байгаа. Хэрэв тэр нь үнэн юм бол бүх хариуг ард түмэнд зарлах ёстой. Нэг мөсөн цэвэрлээд, бүхнийг шинээр эхэлбэл яасан юм бэ гэж боддог. Төрийн байгууллагууд, хууль хүчнийхэн энэ асуудлыг мухарлаж, шийдвэр гаргана гэдэгт итгэсээр ирсэн.
Монголын хууль журам бүх хүнд тэгшхэн үйлчлэх ёстой.
Допинг хэрэглэдэг бөх өөртэйгөө ижил маш олон бөхийн нөр их хөдөлмөр, урам зориг, хөлс хүчийг үгүй хийж байгаа гэдгээ ойлгох хэрэгтэй. Тэгээд дараа нь допингтой бөхөд унасан бөхчүүдэд бөөнөөр нь цол олгох хэрэг гардаг. Дахиж ийм явдал гаргахгүйн тулд анхнаасаа допингийн эсрэг хуулиа тодорхой гаргаж, бүгд эрх тэгш даган мөрддөг болох хэрэгтэй байна.
Сэтгэгдэл ( 66 )
Юмны учирыг нь олж байж шүүмжилэхгүй Аварга. Шийдвэр гаргардаа энэ хүний бодоогүй, бодож ч чадахгүй юмыг тооцоолоол олон хүн хэллцээд шийдсэн байгаа да. Хараад байхнээ нэг л их шүүмжилсэн нөхөр.!
Юмны учирыг нь олж байж шүүмжилэхгүй Аварга. Шийдвэр гаргардаа энэ хүний бодоогүй, бодож ч чадахгүй юмыг тооцоолоол олон хүн хэллцээд шийдсэн байгаа да. Хараад байхнээ нэг л их шүүмжилсэн нөхөр.!
Юмны учирыг нь олж байж шүүмжилэхгүй Аварга. Шийдвэр гаргардаа энэ хүний бодоогүй, бодож ч чадахгүй юмыг тооцоолоол олон хүн хэллцээд шийдсэн байгаа да. Хараад байхнээ нэг л их шүүмжилсэн нөхөр.!
Мѳнхбат аварга жудагтай томоотой сайн залуу шүү ѳшѳѳ олон түрүүлж дархан аварга болоорой
zowol yum yarij bnshdee.awargadaa amjilt hvsie
Зөв зөв, Нарантуулынхан бөөгнөрч болдог наадмаар боддоггүй гэж үнэн шд
Байгаа нөхцөл байдлаа мэдэрдэггүй махан толгой Мөнхбат өөрөө л барилдахгүй байвал барав
Феодалууд зовхон оорсдодоо зориулж наадам хийж байгаа юм аа. Анх удаа монголын ноелогч анги булагнаж , зиндаагаа мэдэрч тусдаа наадах нь. Борчуудад тв-ээр л харуулна. Корона бол далим. Монголын шинэ цагийн хулгайч ноедын цугларалт болох нь.
Сайхан ярилцлага болжэээ. Аваргадаа спортын өндөр амжилт хүсье. Сайхан аварга шүү.
Энэ жил наадам хийгээд хэрэггүй шүү дээ, үнэхээр тоохгүй юмаа. Дуртай бол өөрсдөөсөө мөнгөө гаргаад бэсрэг наадам хийгээчээ, улсын мөнгө хий дэмий урсаад өнгөрөх нь
ухаантай хүн шүү
Tegeed barildahaa l bolichihku yu da albadaad bgaa bish
битгий тэнэглээд бай. Нөхцөл байдалдаа зохицож амьдарна шүү, ТВ-ээр үзэхэд хамгийн сайхан..
Наадам хийгээд хэрэггүй байхаа бөхчүүд дургүй байна тэгээд ч үзэх сонирхол алга
Яах гээд хүн цуглуулах гээд байгаа юм бэ ,бусад бүх оронд л үзэгчгүй л тэмцээн болоод байна. Энэ жилдээ үзэгчгүй саналыг дэмжиж байна\n
Монгол улсын аврага гэлтгүй монгол эр хүний ёс жаяг хүндлэл нийгэмдээ хариуцлагтай энэрэнгүй сайхан аврага даа бусад бөхчүүд монгол эрчүүд аврагаас үлгэр жишээ байгаасаа 2020 06 20
овоо цэгцтэй зөв зүйтэй юм ярьсан бна шүү бас тэр хандив өгөхөд нь болоошдээ үүнээс өөр яахав гэж бодогдож бсн
Ацны наадам бэ
Zuragtaar uzsnig uzsend toitsohgui yum. Tegeheer bi amidraldaa buh uzej baigaagui gn ug uu hahaha
ZUVUU TURIIN NAADMIIG HEDEN DARGIIN NAADAM BOLGOJ BASIGAA BURUU TIIM IH AYULTAI BAIGAAM BOL NAADMAA BOLICHIH HEREGTEI
Мөн ч мундаг аварга шүү. Хүндлэхгүй байхын аргагүй
Naadam hiih geseer bgd hiih gej bna odoo uzegch heregtei gene delhii dayaraa hul horiond bhad olonooro tsuglaruulj yah gd bdag yum jhan zuw yum yrij bh heregtei
УОК ын дарга Энхтүвшин нь ӨГӨӨМӨР захын эзэн. Ийм болохоор ЗАХуудыг хорихгүй байНА. ЗАХ хорихгүй байгаа юм бол НААДМАА яагаад хэвийн хийдэгээрээ хийж болдоггүй юм вэ? ЭСВЭЛ захуудаа хаа. Наадмаа ч бүү хий. ЗАХад иргэд халдвар авах боломжгүй юм уу?
Neg l ih mungu urlee ingelee teglee gesen hvmvvs naad songuuli bvr heden terbumaar ni urj tsatsah bn dotooddo aldaagvi bhad yagad hj bolohgvi gj gadnaas irj bgaa mongolchuudaa sain hynalttai oruulaad tusgaarlaad bhad chin manaid yag ilersench ymuu vgvi ch ymuu ta nar medehgvi l bgaa shd ilersen uwchutui hvniig dan gants c vitaminaar emchlehgvi l bh arai heterhii tuulshirah ymaa
Sumiin naadmuudiig humuus uzene geed janhuursan ym bolnodo zavaarsan en.Ene olniig baysuulgch nar ajilaa hiihiin tuld bas uzegch heregtei baidgal baih TV r olniig baysuulaa kk
Мөнхбат аваргад баярлалаа. Хэдийгээр Увсынх ч гэсэн жудагтай, намбатай бөхөө. Наадмын талбааад хязгаарлагдмал тооны үзэгч байж таарна.. Дарга нар гэсэн энээ хэдэн ялаа шиг юмнууд дүүрчих байлгүй. Допинг хэрэглэсэн бөхөөр далимдууулж шороодсон бөхөд цол нөхөж олгодог л хамгийн тэнэг шийдэл юм. Монгол бөхийн хий морь гэж байна. Тэр нь үхчихдэг байхгүй юу. Муухай. Санчир, Магалжавыг ямар заан, Хөхчирэнгийг ямаар өсөх идэр гэх юм бэ?
Наадмаа онлайнаар хий. Хэдэн шалдан нөхөр ноцолдох нээх сонирхолтой биш байна.
Үзэх нэг нь үзнэ л биз. Үзэхгүй ннг нь болино л биз. Энд нэг цэцтэнүүд болчих ядсан гарууд жинхэнэ өөрсдөө больчих
Өөрөө гадуур явж түмэн олонтойгоо бужигнаж л яваа байлгүй дээ. Дотооддоо алдаагүй гээд байхад ямар эрсдэл яриад чухал царайлаад бгаа юм болоо.
Энэ хүнээс монгол залуучууд залуу бөхчүүд их суралцмаар бгаа юмдааа,,,Аваргийн байр суурийг ард түмэн дэмжиж бнаааа...
Ухаалаг эр хүн, жинхэнэ аварга шүү. Амжилт хүсэе!
за та нар барилдаж байна уу ноцолдож байна уу бидэнд ямар хамаа байна. мангар юмнууд
Эд нар наадам хийх гэсэндээ биш огцорхоосоо өмнө хэдэн төгрөг идчих гэж л Энхтүвшин тэргүүтэй юмнууд үхэлдэж байна. Энэ улс чинь ерөнхийлөгч, ерөнхий сайд байхгүй юм уу. Монголчуудад короно тараах санаатай юм бишүү. Ёстой нөгөө хятадын тагнуул чинь Энхтүвшин юм бишүү. Одоо бүр төрийн эрхийг бариад байгаа юмуу хайшаа юм бэ. Ядахдаа ерөнхийлөгч гэж мануухай байхна уу. Өөрсөддөө зориулж хөдөө очиж наадам хийх гэж байна. Мэдээж жирийн иргэдийг тэнд очуулахгүй. Монгол улс чинь хэн нэгний хувийн өмч болчихсон юм байна шүү дээ.
Songuulia xaldvar taraaxgyigeer xiij uls toroo tseverlexee bod !Tsar taxliin yed bayar naadam xiix tuxai bodoxiin ch xereggyi !Xajuu 2 boorond chin tsar taxal butsaad delberch baigaa shyy !!!
Ene songuuliin surtchilgaa gej alingaa aldsan boognorol bolj bna shude Tegcheed Bayar naadama ayataihan hiij bolohgui yumuu
БОЛЬЧИИЧ
Buxchyyd otlogogyi bolchix geed ix l uruu tsaraitai bx shig. 3 terbum avaad avarga turyylsen bux bdag gej sonsson. Ynen bolov uu
Чи барилдахаа л байжихгүйюудаа.Чамтай чамгүй наадам болно.Чамаар дутах уу.Найрааны мөнгөгүй л үлдэх байх өөрөө.
1-RT AVARGADAA 20 SAY HANDIVLASAND BAYRLALAA, TERBUMTAN BAYCHUUD 2SAY BAITUGAI 2TUGRUG CH HANDIVLAAGUI SHUU, TA NARIIN SONGOH GEED BGAA 76 CHIN CHIMEEGUI L BSN SHUU, MONGOL HUN MUUHAI BOLSON SHUU, GANTS GEGEELEG HUN N MUNHBAT BAINA DAA, BI HALH HUN GEHDEE UVS HALH GESEN UZELD DURGUI, MONGOL HUN YUM BOL UUJIM BAITSGAAGAARAA, JINHENE MUJIK GEJ MUNHBAT AVARGIIG HELNEE, BUSAD N BOL UNENDEE L HELEH UG ALGA DAA, 2-RT ZAH DEER UDURT HEDEN MYANGAN HUN MASKGUI ZURJ, UULZALDAJ BAINA, DOTROO ALDAAGUIGEES HOISH NAADAMLAHAD YAHAV DEE,
Aguu Hakuho avarga uzegchgui barildaj 44 turuuleed chimeegui bhad chi odoo bolildoo umnuus chine ichej bn yadaj 3 daraalj turuulchiheed buh muh uzegch ene ter gej yarildaa huu
Dandaa esregeer ni bodoh yum, zuv talaas ni harj sur
Ugui tegeed barildahaa boliochdee, neg l ih yalarhsan humuus baih yum
наадам гэж дэмий мөнгө үрэхээ болмоор юмаа дэмжихгүй байна аа
ERENHIILUGCH BOLSON HUN KOMPANIIHAA UUDEND HAALTTAI NAADAM HIIGEED SUUJ BAOIDAG ARDCHILSAN ULS GEJ BAIHUU NAAD ZAHIIN ES ZUI GEDGIIG OILGODOGGUI BOLOLTOI
heduulee naaqdchihjaad ulsiin ih bayr naadam gadeg yaj garnaa deedesee jaahan bodood uzeechee
tiimee naadfam gedeg bugdeertee naadahiig heldeg bizdee odoo bol heden dargiin naadam bolohiim baina
УОК Наадмын комисс 2 нийлж байгаад улсын төсвийн мөнгө идэх гэж нойр нь хүрэхгүй, ямарч аргаар, ямарч хамаагүй газар наадам хийлгэх санаагаа хэрэгжүүлах гэж бгааг монголын ард түмэн эрс эсэргүүцэж бгаа!!! Тэгээд ч бөх нь допингчин, хэрүүлчин ёстой үзээд байхч юмгүй шүүдээ.
Улсын цолыг допингийн хариу ирсний дараа өгсөн нь зөв юм бноо.
С.Мөнхбат аварга ухаалаг сайхан ярьжээ. Үнэнээс үнэн билээ. Монгол бөхийн нэр хүндийг өндөрт өргөж яваарай гэж таниас хүсэж байна.
zuv man iin songuuliin jujig bolson baina
kronovirustai hiih temtsel ardiin nam songuulid yalah show bolsoniig hun buhen harj baina
Бөхчүүд зуны халуунд хөлсөө арчих алчууртай байж болохгүй юу хөлс бас мэх болох уу ёстой тэнэг хархаас хөлс хир үнэртээд
ЗАХууд ажлаад байхад наадмаа хийдгээрээ үзэгчидтэй хийх нь зөв. АРАЙ л хэтрүүлээд байх юм. ХИЛээ сайн хаасан байхад айх зүйлгүй.
ene durwud barildahaal bolino bz\n
TER SERGEESH CHINI HUCH ORUULDAG HUCHTEI AYULTAI HAR TAMHI BIZDEE,TEGEED YAAGAAD NUGUU AIMAR HUULIARAA UNDUR TORGUULI ENE TERGUI 8,9 JIL HORIGDOHGUI BAIGAAN BE,BUH BOLOHOOR TSOL MOL HURAASHIIGEED INGESGEED SUL CHULUUTEI UNGURCH BAIGAAMUU
Наадам хийгээд хэрэггүй гээд бхад
Маш зөв.бөхчүүд ч адил хүн биздээ. Маск хийгээд бээлий өмсөөд барилдах уу . Эсвэл битүү цагаан хувцас өмсгөөд барилдуулбал яасан юм. Морины хүүхүүд ч адилхан хамгаалалтын хувцас өмсөг. Наадмыг нөхөөд л хийнэ биздээ. Яагаад ард иргэдийнхээ саналыг сонсдоггүй юм.худлаа дүлий царайлаад
TEGEED OYUNJBOLDIG TSOVDOLOOD BUSADUUD NI TSOL AHIDAG,YAAGAAD BUSDUUD NI DAHIN SERGEESHIIN SHIJILGEEND ORDIGGUI BILEE,BUGDEEREEL MEDEJ BAISAN YUUCH DUGARAAGUI,HARIN CH ESREGEEREE 1 NEGNEE HAATSAILJ NUUSAN ,ERT MEDEELJ,SEREMJLUUL SANUULAGA UGUUGUI GESENEER BUH BUHCHUUDED HARIUTSLAGA TOOTSOH YOSTOU YUM BISHUU
Ухаантай барилддаг шигээ ухаантай сайхаан ярилдага өгчээ Мэхэнд үлдэж байгаа бас гоё хариулна шүү
надад уг нь допингийн эсрэг авах маш том шийдэл бн даанч тэрийгээ биччихвэл доор тэнэг пезданууд орж ирээд эсэргүүцээд унана тэгэхээр хэлэхгүй хха
надад уг нь допингийн эсрэг авах маш том шийдэл бн даанч тэрийгээ биччихвэл доор тэнэг пезданууд орж ирээд эсэргүүцээд унана тэгэхээр хэлэхгүй хха
Маш зөв ярьсан байна. Төр баригчид төрийн хүндэтгэл, уламжлал гээд л солиордог юм. Тэр наадамд нь допингтой хэрэглэж, хэрүүлийн бузар шингэсэн тэнэг бөхчүүд, хүчтэй эм уулгаж галзууруулсан зэрлэг адгуус уралдуулуух чинь хүндэтгэл юм уу?
Enhtyvshingiin noeduudiin naadam shyydee.erh barigchid ard olnii hurungiig ingej l uursduduu zoriulj baina.ard olnii tuluu uls ornoo hugjyyleh zorigtoi shudarga turiin tysheediig sorchilj songoh heregtei.shudarga songolt hiivel naadmaa bolij ter olon terbum tugruguu ard olnii tuluu zarcuulna daa
Зөв л хэлж
Өнгөрсөн жилийн наадмаар Дашдоржийн Цэрэнтогтох гэдэг шинэ төрлийн допинг бий болж наадмыг бас бусниулсан. Тэр допинг д унасан гээд байгаа Хангай харцага түрүүлэх байсан учир АРСЛАН цолы нь үзэгчгүй наадмаас өмнө өгөх нь зүйд нийцнэ. Д.Цэрэнтогтох аваргын нэрээр бий болсон шинэ төрлийн допингийг лахин барилдуулах олны өмнө гаргах бусад зорилгоор хэрэгоэхийг бүрмөсөн хориглох хэрэгтэй.
ухаалаг хүн зөв ярьжээ!