Цар тахлын улмаас хойшлогдоод байсан Английн Премьер лиг эргэн ирж, хөлбөмбөг сонирхогчдын магнай тэнийлээ.
28 дугаар тойргийн тоглолтод “Манчестер Сити” баг талбай дээрээ “Арсенал-ыг хүлээн авч, бут ниргэлээ. 49 дэх минутад Давид Луиз талбайгаас хөөгджээ.
Манчестер Сити – Арсенал 3:0 (1:0, 2:0)
“Этихад Стэдиум”
Гоол: 1:0 – 45 Стерлинг, 2:0 – 51, пенальти де Брюйне, 3:0 – 90 Фоден.
Манчестер Сити – Эдерсон, Уокер, Эрик Гарсия, Лапорт (Фернандиньо, 70), Менди, Сильва (Бернарду Силва, 65), Гюндоган, де Брюйне (Родри Эрнандес, 70), Марез (Фоден, 65), Габриэл Жезус (Агуэро, 80), Стерлинг.
Арсенал – Лено, Бельерин, Мустафи, Мари (Давид Луиз, 24), Тирни, Уиллок (Нелсон, 67), Гендузи (Мэйтленд-Найлз, 67), Жака (Себальос, 8), Сака, Обамеянг, Нкетиа (Ляказетт, 67).
Шар хуудас: Тирни (76), Родри Эрнандес (79).
Улаан хуудас: Давид Луиз (49).
Манчестер Сити багийн дасгалжуулагч Пеп Гвардиола “Завсарлагаанаас өмнө гоол оруулах нь их чухал байлаа. Багийнхаа тоглолтод сэтгэл хангалуун байна. Дараагийн тойрогт улам сайжрах болно”
Арсенал багийн хамгаалагч Давид Луиз “Миний буруугаас болж баг ялагдлаа. Гэрээгээ сунгах ажил дуусаагүй байна. Би үүгээр өөрийгөө зөвтгөх гээгүй. Миний буруу. Би энэ багт үлдмээр байна”
Сэтгэгдэл ( 0 )