“Наполи” Италийн Цомын эзэн боллоо

Автор | Zindaa.mn
2020 оны 06 сарын 18

Италийн Фомын тэмцээний финалын тоглолт өчигдөр /2020.06.17/ Ромын олимпын стадионд явагдаж, Наполи баг Ювентусыг яллаа. Энэ нь тус багийн Италийн Цомын 6 дахь цом байсан бол дасгалжуулагч Женнаро Гаттузогийн анхны түрүү байлаа.

Италийн Цом

Финал

Наполи – Ювентус 0:0 (0:0, 0:0, 0:0, 0:0), пенальти - 4:2

Стадио Олимпико

Наполи – Мерет, Ди Лоренцо, Максимович, Мариу Руй (Хюсай, 81), Кулибали, Фабиан Руис (Аллан, 80), Демме, Инсинье, Зелиньски (Элмаз, 88), Кальехон (Политано, 66), Мертенс (Милик, 67).

Ювентус – Буффон, де Лигт, Алекс Сандро, Бонуччи, Пьянич (Бернардески, 74), Куадрадо (Рэмзи, 85), Дуглас Коста (Данило, 66), Матюиди, Бентанкур, Роналду, Дибала.

Пенальти - 1:0, 1:1, 2:1, 2:2, 3:2, 4:2.

Шар хуудас: Бонуччи (51), Мариу Руй (77), Дибала (83).

Тоглолтын дараа Женнаро Гаттузогийн хэлсэн үг олон хүний сэтгэлийг хөдөлгөсөн юм.

“Амьдрал, ялангуяа хөлбөмбөг надад маш их зүйл өгсөн. Тэдний ачаар би христийн шашинтан, эр хүн болсон. Хөлбөмбөг хэмээх спортод би баярлаж явдаг болохоор бүх хүч чадлаараа хичээн зүтгэдэг. Хүн болгон амьдралд юуны өмнө эцэг эх, гэр бүлийнхээ тухай боддог. Тийм болохоор би энэ явдлыг хүлээн авч чадахгүй байна. (6-р сарын 2-нд түүний эмэгтэй дүү 37 настайдаа нас барсан). Ялалтаа түүнд зориулж байна. Хөлбөмбөгийн ертөнцөд байна гэдэг нэр хүнд, аз гэдгийг ойлгож байх хэрэгтэй. Хийж байгаа зүйлээ хүндэл. Үнэн сэтгэлээсээ хичээхгүй байгаа хүнийг харахаар уур хүрдэг. Би замналдаа сэтгэл хангалуун байдаг. Би Хөлбөмбөгийн бурхан тэнгэрт итгэдэг. Ажлаа сэтгэлээрээ сайн хийвэл хэзээ нэгэн цагт үр дүн заавал гардаг юм”

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top