UFC холбооны хагас хөнгөн, хөнгөн жингийн аварга Аманда Нуньес Лас-Вегаст болсон UFC 250 тэмцээний дараа зодог тайлж магадгүй байгаагаа мэдэгдсэн.
Аманда “Хүссэн бүхэндээ хүрлээ. Би зодог тайлж ч болно, үргэлжлүүлэн зодолдож ч болно. Одоо энэ жинд хийх юм юу ч алга. Алдрын танхим хэзээ нэгэн цагт үүдээ нээх нь тодорхой” гэж хэлсэн юм.
Харин холбооны тэргүүн Дана Уайт “Хэрэв Аманда зодог тайлбал би түүнийг ална. Би түүнд шинэ жин гаргаж өгөх гэж байгаа. Хэрэв тамирчин зодог тайлна гэж хэлбэл явсан нь дээр. Гэхдээ Нуньес биш” гэж MMA Junkie-д ярилцлага өгөхдөө хэлсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )