Сонгомол барилдаан олимпиос хасагдаж магадгүй

Автор | Zindaa.mn
2020 оны 06 сарын 19

Азербайжаны Бөхийн холбооны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч, Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Намик Алиев сонгомол барилдаан олимпын хөтөлбөрөөс хасагдаж магадгүй байгаа талаар мэдээлжээ.

Намик Алиев “2022 онд Дакарт болох Өсвөрийн олимпын наадмын хөтөлбөрөөс сонгомол барилдааныг хассан байна. Оронд нь Элсний бөхийг оруулжээ. ОУОХ-ноос хүмүүст үзэхэд сонирхолтой төрлийг сонгодог зарчимтай. Тэгэхээр 2024 оны Парисын олимпийн наадмаас сонгомол барилдаан хасагдах нь бараг ойлгомжтой боллоо. Азербайжанд хэдэн жилийн өмнөөс элсний бөхийг хөгжүүлж ирсэн. Цаашдаа бид элсний бөхөд анхаарлаа хандуулах болно” гэж мэдэгдсэн байна.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(122.201.22.6) 2022 оны 04 сарын 16

Чөлөөт бөхийг бас хасах хэрэгтэй......

1  |  2
Je(192.82.75.165) 2022 оны 04 сарын 16

Tgj bsnaas holinog tulaaniig olimpd oruulval taarna

0  |  2
Новш(83.252.75.167) 2022 оны 04 сарын 16

Заваан тосон барилдаан билүү

0  |  2
Top