Монголын спортынхон Ц.Амарт хандив цуглуулж байна

Автор | Zindaa.mn
2020 оны 06 сарын 22

ОХУ-ын Якутад 30 жил амьдарсан, монголчууд, ялангуяа спортынхны сайн танил Цэдэнсамбын Амарт яаралтай тусламж хэрэгтэй байна. Түүний гэр бүлийнхэн “SAKHALIFE” цахим хуудаст ил захидал бичжээ.

“Хайрт аав Цэдэнсамбын Амар маань дөнгөж 53 настай. Өнгөрсөн дөрөвдүгээр сард яаралтай хагалгаанд орсон. Онош нь – ходоодны хорт хавдар. Одоо химийн эмчилгээ хийлгэж байна. Өмнөд Солонгост хагалгаанд орж, эмчлүүлэх шаардлагатай байгаа. Маш үнэтэй хагалгаа. Ц.Амар үргэлж хүнд тусалдаг, сайн хүн. Харин одоо түүнд өөрт нь тусламж хэрэгтэй байна. Манай аав Монголын уугуул. Якутад 30 гаруй жил амьдарч байна. Энэ 30 жилд Монгол, Якутын найрсаг хамтын ажиллагааны төлөө маш их зүйл хийсэн. Якутскт анхны Зуны баяруудыг зохион байгуулахад оролцож байсан. Азийн хүүхдийн наадамд багаа удирдан оролцсон. Якутад болдог том арга хэмжээнд орчуулагчаар байнга ажилладаг. Энд суралцдаг монгол оюутнуудад үргэлж тусалдаг. Мөн Монголд очиж байгаа якутчуудад тусалдаг хүн. Якутын Хэвлэлийн тэргүүний ажилтан цолтой. Аавыг минь таньдаг бүх хүнээс тусламж хүсэж байна” гэж бичсэн байна.

Азийн хүүхдийн наадамд оролцож байсан тамирчин, дасгалжуулагч нар болон манай спортын ертөнцийнхөн түүнд зориулан, хандивын данс (Khanbank 5400326691 Б.Эрдэнэваанчиг) нээжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top