ОЛИМПЫН ӨДРИЙГ цахимаар тэмдэглэнэ

Автор | Zindaa.mn
2020 оны 06 сарын 22

Олон улсын олимпын хороо /ОУОХ/ нь анх 1894 оны зургаадугаар сарын 23-ны өдөр Францын соён гэгээрүүлэгч Пьер де Кубертен тэргүүтэй соёл, спорт, нийгмийн зүтгэлтнүүдийн санаачилгаар байгуулагдсан түүхтэй. Орчин үеийн Олимпын хөдөлгөөн үүссэн энэхүү өдрийг жил бүр уламжлал болгон "Олимпын өдөр" хэмээн тодотгож, дэлхий дахинаа өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлдэг билээ.

Жил бүрийн Олимпын өдрийг тохиолдуулан МҮОХ-ноос төрийн байгуулагууд, спорт холбоод болон аймаг, дүүргийн олимпийн зөвлөлүүдтэй хамтран олон нийт, хүүхэд багачуудад чиглэсэн арга хэмжээнүүдийг зохион байгуулдаг уламжлалтай.

Энэ жилийн Олимпын өдөр нь цар тахлыг хамтдаа хичээж даван туулахыг зорин, “Идэвхтэй, Хүчтэй, Эрүүл байя!” уриан дор цахим хэлбэрээр өрнөх юм.

МҮОХ-ноос энэ сарын 23-ны өдөр Олимпын медальтантай уулзах уулзалт, олимпын боловсролын хичээл зэрэг цахим арга хэмжээг зохион байгуулна.

Олимпын их гэр бүлийн гишүүд, спорт сонирхогчид, хүүхэд багачууддаа Олимпын өдрийн цахим арга хэмжээнд идэвхтэй оролцохыг уриалж байна гэж МҮОХ-ноос мэдээллээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top