Олон улсын хөнгөн атлетикийн холбооноос (World Athletics) цар тахлын үеийн дэмжлэг болгон, нийт 193 тамирчинд тэтгэмж олгох гэнэ.
Тус холбооны хэвлэлийн албанаас “Хөнгөн атлетикчид тэмцээн, уралдаангүй болоод удаж байна. Тамирчдад туслах санд одоогийн байдлаар 600 мянган ам.доллар цуглаад байгаа. 58 улсын 193 тамирчинд тус бүр 3000 ам.долларын тэтгэмж олгох төлөвлөгөөтэй байна. 261 тамирчнаас хүсэлт ирсэн. Тэтгэмж авах хүсэлт гаргах тамирчин юуны өмнө “Токио 2020” наадамд оролцох боломжтой, эрхийн төлөө өрсөлдөгч байх ёстой. Мөн 2020 онд цар тахлын улмаас орлого нь багассан гэдгээ батлах шаардлагатай. Энэ тэтгэмжид хөнгөн атлетикийн төрөл бүрийн чансааны дээд зургаан байрт бичигдсэн тамирчид болон 2019 онд тэмцээн, уралдаанд 6 мянган ам.доллароос илүү шагнал хүртсэн тамирчид хамрагпахгүй” гэж мэдээлжээ.
Сэтгэгдэл ( 0 )