Хүчингийн хэрэгт буруутгагдсан Жастин Бибер тайлбар хийлээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 06 сарын 22

26 настай дуучин Жастин Биберийг өнгөрсөн бямба гарагт Дэниель хэмээх бүсгүй хүчингийн хэрэгт буруутгасан. 2014 оны гуравдугаар сарын 9-нд Остин дахь Foru Seasons зочид буудалд амарч байхад нь нэгэн үл таних эрэгтэй түүнд Жастин Бибертэй уулзахыг санал болгосон тул зөвшөөрсөн гэж бүсгүй олон нийтийн сүлжээн дэх мэдэгдэлдээ дурьдсан юм.

 Тухайн үед бүсгүй 21 настай, харин Бибер 20 настай байжээ. Дэниелийн өгүүлснээр бол Бибер түүнийг зочид буудлын өрөөндөө урьж, хамтдаа орон дээр хэвтэхийг хүссэн гэнэ. Бүсгүй түүнтэй үнсэлцэхийг зөвшөөрсөн боловч дуучин түүнээс хэтэрч, хүчиндсэн гэж мэдэгдсэн юм.

Дэниель гэх тэр бүсгүй  “Би яг л ухаангүй байгаа юм шиг байдалд орсон. Цаашид юу болсон талаар бүгдийг дэлгэж яримааргүй байна” гэж өгүүлжээ.

Тэгвэл энэ мэдэгдлээс хойш ердөө хэдэн цагийн дараагаар Жастин Бибер хариу мэдэгдэл хийлээ. Тэрбээр, чек, цахим шуудан, зурвасуудаар өөрийгөө буруугүй гэдгээ бүрэн нотлох боломжтой гэж мэдэгдсэн.

“Би иймэрхүү цуурхалд анхаарал хандуулдаггүй, хариулт өгдөггүй ч энэ удаад эхнэртэйгээ ярилцаад тайлбар хийх нь зөв гэж үзлээ. Цуу яриа бол цуу яриа л байдаг. Харин хүчирхийлэл, хүчиндэнэ гэдэг бол гэмт хэрэг. Үүнд хөнгөн хандаж болохгүй. Сүүлийн хэдэн цагийн хугацаанд намайг хүчингийн хэрэг хийсэн мэт мэдээлэл таржээ. Техасын Остин дахь Four Seasons зочид буудалд энэ хэрэг болсон гэж бичсэн байна. Гэвч үүнд үнэний нэг ч дусал үгүй. Би тэнд  хэзээ ч байгаагүй. Харин Остинд очиж хэдэн дуу дуулсан нь бол үнэн. Гэхдээ би тэнд найз бүсгүй Селена Гомесийнхоо хамт байсныг энэ эмэгтэй мэдээгүй бололтой” гэж Жастин Бибер өгүүлээд яг тухайн өдөр Селена Гоместой цуг байсан гэрэл зураг, мөн хэвлэлийнхний мэдээллээс дэлгэжээ. Хэвлэлийн мэдээллүүд Жастин Биберийн мэдэгдлийг нотолж буй юм байна.

Гэвч Бибер үүгээр тайлбараа дуусгасангүй. “Four Seasons-д гуравдугаар сарын 9-нд ч, 10-нд ч байгаагүйг тус буудлын менежер ч баталсан. Энэ мэдээллийг ч би хэвлэлийнхэнд өгөхөд бэлэн байна. Гуравдугаар сарын 10-нд Селена буудлаас явсан. Би тэнд Westin зочид буудалд үлдснийг квитанциар баталж болно. Би Def Jam-ийн шоунд оролцохоор тэр буудлын нэг өрөөг хэдэн хоногоор үргэлжлүүлэн авсан юм. Гэлээ ч би гуравдугаар сарын 11-нд тэндээс гарч гэртээ харьсан. Хүчирхийллийн тухай мэдээ, мэдээлэл бүрийг шалгаж, үнэн мөнийг тогтоож байх ёстой” хэмээн Бибер мэдэгджээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Su ah (202.179.27.206) 2020 оны 06 сарын 23

Хүмүүсийн хамгийн их тэнэглэлийн нэг нь хүн гүжирдэх гүтгэх явдал байдаг ажээ. Жастин Бэбэр хэзээ ч тэгэх хүн биш гэдгийг би мэднэ.

0  |  0
(192.82.73.237) 2020 оны 06 сарын 22

naadah chini yuuch bishee, zarim ni bur huchindeed uguuch geed guij bnaa

0  |  0
Top