Найз охиныхоосоо гарах гэж байгаад цонхоор унаж, гэмтжээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2020 оны 06 сарын 23

Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт өчигдөр (2020.06.22) өндрөөс унаж гэмтсэн хүн хүргэгдэн иржээ.

Тус аймгийн харьяат, 16 настай эрэгтэй, Дархан сумын есдүгээр багт байрлах орон сууцны дөрвөн давхрын цонхоор буух гэж байгаад унаж гэмтсэн байна.

Тэрбээр цагдаагийн байгууллагад мэдүүлэхдээ “Найз охиныхооо гэрт байж байгаад гэрийнхнээс нь нууцаар гадагш гарах үедээ санамсаргүй унасан” хэмээжээ.

Хэргийг шалгахад, дөрвөн давхрын цонхноос орны даавуу унжуулан бууж байхдаа гар алдаж, орцны хоёр давхрын өргөтгөл дээр унасан болох нь тогтоогджээ. Одоогоор гэмтсэн иргэний биеийн байдал хэвийн, нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа ба хэргийг Дархан-Уул аймаг дахь цагдаагийн газарт үргэлжлүүлэн шалгаж байна.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(64.119.26.96) 2020 оны 06 сарын 23

BAHARHALTAI SAIHAN ZUIL BOLSON YUM SHIG BN,BODVOL TSAAD YUM BUR JOOHON BAIJ TAARAADA TEGEEL NUUDAJ ZUGTSAN YUM BAIGAAZ

0  |  0
Kkk(112.96.164.231) 2020 оны 06 сарын 23

Kkk hund gemteegui bol bolj de duu

0  |  0
h(202.55.188.88) 2020 оны 06 сарын 23

ooo odoonii batsaan nar mia ym be 10n jild bhda 5n davhraas deeverlu ni garch zugtdag bailaa shd

1  |  0
Зочин (64.119.17.212) 2020 оны 06 сарын 24

Ээ хөөрхий минь . Муж юм болоогүй нь яамай даа. Эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ чөлөөтэй ярилцаж ойлгохыг бодохгүй буруушааж, загнаж зодохыг л хүмүүжил гэж боддог нь ийм байдалд хүргэж байгаа. Өөрсдөө 16 настай байгаагүй юм шиг авирладаг аав,ээжүүд

9  |  0
Зочин (64.119.17.212) 2020 оны 06 сарын 23

Ээ хөөрхий минь . Муж юм болоогүй нь яамай даа. Эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ чөлөөтэй ярилцаж ойлгохыг бодохгүй буруушааж, загнаж зодохыг л хүмүүжил гэж боддог нь ийм байдалд хүргэж байгаа. Өөрсдөө 16 настай байгаагүй юм шиг авирладаг аав,ээжүүд

0  |  0
aaa(202.21.99.142) 2020 оны 06 сарын 23

oo romeo

1  |  0
Top