Долоодугаар сарын башё үзэгчтэй явагдаж магадгүй

Автор | Zindaa.mn
2020 оны 06 сарын 24

Японы сүмо бөхийн холбооноос ирэх долоодугаар сарын 9-нд Токио хотод эхлэх тэмцээнээ үзэгчидтэй зохион байгуулахаар төлөвлөж байгаа гэнэ.

Токио башёг хариуцсан ояката Огүрүма “Коронавирусний эсрэг хамгаалах арга хэмжээг сайтар авахад үзэгчдийг ордонд оруулж болно гэж үзэж байгаа. Мэргэжлийн бейсбол, хөлбөмбөгийн лигт долоодугаар сарын 10-наас тоглолтуудаа үзэгчтэйгээр зохион байгуулах болсон. Бид ч гэсэн мөн адил бэлтгэж байна. Гэхдээ мэргэжилтнүүдийн санал бодлыг сонсох болно. Шийдвэрийг долоодугаар сарын эхээр гаргана” гэж мэдэгджээ. Мөн өнгөрсөн хавартай харьцуулахад халдварын байдал харьцангуй тогтворжсон гээд холбооноос бөх, засуул, ояката гэсэн 1000 хүнд шинжилгээ хийж дууссан, хариу нь энэ сарын сүүлээр гарна гэж ярьсан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top