Саналын хуудасныхаа зургийг авсан иргэнд ХЭРЭГ ҮҮСГЭЖЭЭ

Б.Гантуяа | Zindaa.mn
2020 оны 06 сарын 24

УИХ-ын Сонгуулийн 15 дугаар тойрог буюу Увс аймагт саналаа өгч байсан иргэн саналын хуудасныхаа зургийг дарж баримтжуулж байгаад баригджээ. Дээрх иргэнд зөрчлийн хэрэг үүсгэн, цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлсэн байна.

Хуулийн дагуу сонгогч нь санал авах байрнаас саналын хуудас авч гарах, саналын хуудсанд тэмдэглэсэн саналаа болон бусад сонгогчийн тэмдэглэсэн саналыг баримтжуулан зураг авсан, дүрс бичлэг хийсэн, шууд дамжуулсан, бусдад харуулсан, саналын хуудсанд зориулалтын бус үзгээр санал тэмдэглэсэн, аль нэг нэр дэвшигчийн төлөө санал өгөх, эсхүл өгөхгүй байхаар мөнгө, эд зүйл шаардсан, шаардаж авч болохгүй.

Хэрэв дээрх үйлдлийг гаргавал Зөрчлийн тухай хуулийн 17.1.30 заалтын дагуу арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. Нэг нэгж нь 1,000 төгрөгтэй тэнцэх тул дээрх үйлдлийг хийсэн сонсогч 10,000,000 төгрөгөөр торгуулах хуулийн заалттай юм.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЗОЧИН(59.153.85.105) 2020 оны 06 сарын 30

Хууль нь байна газар дээр нь торго өгсөн авсан хоёуланг торго

0  |  0
ардчилсан нам бол аг(203.91.115.45) 2020 оны 06 сарын 26

АН-ы бульхай л биз.

1  |  1
Zochin(109.89.151.254) 2020 оны 06 сарын 26

Boloxgyi gesen xuuli juram garsaar baixad,xenees mongo avsan bolood ter xyndee barimt bolgoj yzyylex gesen yum bol doo !!

3  |  0
Top