МАН: ИТХ-ын 2025 оны нөхөн сонгуульд 57 хувьд ялалт байгуулав

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 06 сарын 23

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны нөхөн сонгуулийн санал хураалт зургаадугаар сарын 22-нд болж өнгөрлөө. Нөхөн сонгуулиар Баянхонгор, Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тус бүр нэг, 18 аймгийн 52 сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 61 мандатын төлөө Монгол Ардын Намаас 58 нэр дэвшигч өрсөлдсөн юм.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд заасны дагуу аймаг, сумын сонгуулийн хороод тухайн шатны сонгуулийн дүнг нэгтгэж, нийтэд албан ёсоор мэдээлэх юм.

Сонгуулийн урьдчилсан дүнгээр Монгол Ардын Намаас нэр дэвшигчид нөхөн сонгуулийн нийт 61 мандатын 35-д буюу 57 хувьд ялалт байгуулаад байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu