Хэнтийн нөхөн сонгуульд НАЙМАН нам оролцох хүсэлтээ хүргүүлжээ 

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 30

Хуульд заасны дагуу өнөөдөр /2019.04.30/ улс төрийн нам, эвслүүд УИХ-ын 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд оролцох хүсэлтээ Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлээд байна. Тэгвэл улс төрийн МАН, МАХН, АН-аас гадна таван нам нөхөн сонгуульд оролцох хүсэлтээ Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлээд байгаа аж. 

Энэ талаар Сонгуулийн ерөнхий хорооны Ажлын албаны дарга Д.Баяндүүрэн хэлэхдээ "УИХ-ын 42 дугаар тойргийн нөхөн сонгууль 2019 оны зургадугаар сарын 30-нд болно. Сонгуулийн ерөнхий хорооноос нөхөн сонгуульд оролцох нам, эвслийн хүсэлтийг авч байна. Өөрөөр хэлбэл, 13.00 цагийн байдлаар МАН, АН, МАХН зэрэг найман нам нөхөн сонгуульд оролцохоо илэрхийлсэн" хэмээн онцоллоо.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ard (66.181.160.50)  2025 оны 03 сарын 13

Maxn xeregguiee. dan alban tushaalin shunaltnuud

2  |  0
зочин (202.179.31.242)  2025 оны 03 сарын 13

Хэнтийн нөхөн сонгуульд 3 нам, 5 наманцар оролцох хүсэлтээ СЕХ-нд өгсөн юм байна.

1  |  0
Top