Д.Тогтохсүрэн: Одоогоор УИХ-ын 42 дугаар тойргоо судалж байна

Б.Эрхэс | Zindaa.mn
2019 оны 04 сарын 30

Сонгуулийн ерөнхий хороонд өнөөдөр /2019.04.30/ улс төрийн нам, эвслүүд Хэнтий аймгийн нөхөн сонгуульд оролцох хүсэлтээ хүргүүллээ. Тухайлбал, эрх баригч намынхан 12.00 цагийн үед УИХ-ын 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд оролцох хүсэлтээ хүргүүлсэн юм.

Энэ үеэр УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Манай намаас сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Гантулга өөрийн хүсэлтээр бүрэн эрхээсээ татгалзсан. Тиймээс түүний сонгогдсон УИХ-ын 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийг ирэх зургадугаар сарын 30-нд зохион байгуулна. Хуулийн хугацаанд Сонгуулийн ерөнхий хороонд нөхөн сонгуульд оролцох хүсэлтээ хүргүүллээ. Нэр дэвшигчийг ирэх сарын 24-28-ны хооронд тодруулна. Мэдээж намынхаа Бага хурлаар шийднэ. Одоогоор бол тойргоо судалж байна. Хэд, хэдэн хүний нэр яригдаж байна" гэх мэдээллийг өглөө. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top