УИХ-ын нэгдсэн чуулганаар “Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” тогтоолын төслийг хэлэлцэж, 2019 оны 6 дугаар сарын 30-ны өдөр явуулахаар тогтсон. Тэгвэл Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 13 нам УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд оролцох тухай хүсэлтээ Сонгуулийн Ерөнхий Хороонд /СЕХ/ хүлээлгэн өгсөн байна.
НАМУУД:
Намуудын баримт бичгийг хүлээн авснаас хойш 5 хоногт багтаан, 2019 оны тавдугаар сарын 4-ний дотор УИХ-ын 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд оролцох намуудыг бүртгэх эсэх тухай асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргаж, бүртгэгдсэн намуудад батламж олгох юм.
Сэтгэгдэл ( 0 )