Монгол Ардын нам, Ардчилсан нам, Монгол Ардын Хувьсгалт нам, Хөдөлмөрийн үндэсний нам зэрэг есөн нам өнөөдөр /2019.04.30/ Сонгуулийн ерөнхий хороонд Хэнтий аймгийн 42-р тойргийн нөхөн сонгуульд оролцох хүсэлтээ албан ёсоор хүргүүллээ.
Сонгуулийн хуулийн дагуу намууд нөхөн сонгуульд оролцох хүсэлтээ өгөх хугацаа өнөөдрөөр дуусгавар болж байгаа юм. Харин Сонгуулийн ерөнхий хороо хуулийн дагуу нөхөн сонгуульд оролцох боломжтой намуудад батламж гардууладаг бөгөөд энэ хугацаа нь тавдугаар сарын 5-ны өдөр дуусгавар болно.
МАН-ын 4-р бага хурал өчигдөр /2019.04.30/ болж, нөхөн сонгуульд тус нам оролцох эсэхээ шийдвэрлэсэн. Ингэснээр өнөөдөр 12:00 цагт СЕХ-нд нөхөн сонгуульд оролцох хүсэлтээ ирүүлжээ. Намуудын нэр дэвшигчид тодорхой болоогүй байгааг хэллээ. МАН-аас намын дарга Хүрэлсүхийн нэр яригдаж байгаа бол МАХН-аас намын дарга С.Ононбаяр, намын дэд дарга С.Ганбаатар, намын дарга Н.Энхбаяр нарыг нэр дэвшүүлэхээр яригдаж буй.
Нэр дэвшигчдийг тавдугаар сарын 28-ны өдөр тодруулж, СЕХ-нд бүртгүүлэх ёстой.
ДЭЛГЭРЭНГҮЙГ МОБАЙЛ ТВ-ЭЭС ҮЗНЭ ҮҮ!
Сэтгэгдэл ( 2 )
Сонгуулийн ерөнхий хороо одоо МАХН - ыг яаж хасах нь сонин байна шүү. Ерөнхий сайд, ерөнхийлөгч байсан Энхбаярыг мэдлэг чадвар нь хүрэхгүй гээд хасаж байсан. Одоо мэдлэг чадваргүй даргатай гээд энэ намыг хасах нь үү яах нь вэ.
Maxn xeregguiee. dan alban tushaalin shunaltnuud