Хэнтий аймагт болох УИХ-ын 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийг ирэх зургадугаар сард зохион байгуулна.
Сонгуульд оролцох нам, эвсэл нь Сонгуулийн тухай хууль болон бусад холбогдох хуульд зааснаар сонгуульд оролцох хүсэлтээ 2019 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн дотор Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлсэн байх ёстой. Иймд өнөөдөр /2019.04.30/ нөхөн сонгуульд оролцох хүсэлтээ МАН, АН, МАХН болон бусад намууд өгч байна.
МАН өчигдөр /2019.04.29/ IV Бага хурлаа хийж, Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд оролцох тухай, УИХ-ын нөхөн сонгуульд нэр дэвшүүлэх, санал хураалт, дүн гаргах журам батлах тухай, МАН-ын Удирдах зөвлөлийн тайланг тус тус хэлэлцсэн. Бага хурлаараа МАН нөхөн сонгуульд оролцох шийдвэрээ гаргасан.
Харин Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо энэ сарын 28-ны өдөр хуралдаж, Хэнтий аймгийн 42-р тойргийн нөхөн сонгуульд оролцох шийдвэрээ гаргасан юм. Ардчилсан намын зүгээс нөхөн сонгуульд Хэнтий аймгийн Засаг дарга асан Ж.Оюунбаатарыг нэр дэвшүүлэхээр болоод байгаа. Зарим намууд нөхөн сонгуульд оролцох хүсэлтээ өгч байна.
МАН сонгуульд оролцох хүсэлтийг тус намын УИХ дахь бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, МАХН-ын хүсэлтийг тус намын Нарийн бичгийн дарга Б.Тулга нар СЕХ-нд гардуулан өглөө.
ШУУД ДАМЖУУЛЖ БАЙНА
Сэтгэгдэл ( 1 )
Энэ сонгуульд Энхбаяр ялна Хүрэлсүх ритинг өндөр бгаа ч нам нь 3- н жил хэрэлдээд юм хийсэнгүй тэгээд ч хажууд нь бгаа хүмүүс албан тушаалын төлөө нүдээ өгөхөөс буцахгүй шантааж 6 гэх мэт 25- н жил Монголыг зайдалсан палдига худлаа гарууд бгаа