С.Эрдэнэ: Нөхөн сонгууль улс төрийн намуудын рейтингийг тогтооно

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 29

АН-ын Үндэсний бодлогын хорооны ээлжит бус VII хуралдаан өчигдөр /2019.04.29/ болсон. Уг хурлаар УИХ-ын 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд оролцох тухай хэлэлцэж, оролцох шийдвэрийг гаргасан юм. 

Өмнө нь ч АН нөхөн сонгуульд оролцохоо мэдэгдэж байсан бөгөөд уг шийдвэрээ ҮБХ-ны хурлаараа ийнхүү баталгаажуулаад байна. Сонгуулийн тухай хуулийн дагуу нам эвслүүд сонгуульд оролцох хүсэлтээ тавдугаар сарын 1-ний дотор Сонгуулийн ерөнхий хороонд хүргэх ёстой юм. Энэ удаагийн УИХ-ын 42 тойрогт явагдах нөхөн сонгууль нь улс төрийн намуудын рейтингийг тогтоох чухал сонгууль гэдгийг АН-ын дарга С.Эрдэнэ хурлыг нээж хэлсэн үгэндээ онцолжээ. 

АН-ын нэр дэвшигч Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд 2016 оны мөрийн хөтөлбөрөөрөө оролцох юм. УИХ-ын 2016 оны ээлжит сонгуульд оролцож байсан нам, эвслүүд энэ нөхөн сонгуульд 2016 оны мөрийн хөтөлбөрөөрөө оролцох тухай СЕХ-ноос мэдэгдсэн. Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт явагдах нөхөн сонгууль ирэх зургадугаар сарын 30-нд болно.

ДЭЛГЭРЭНГҮЙГ МОБАЙЛ ТВ-ЭЭС ҮЗНЭ ҮҮ! 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.169.110) 2019 оны 04 сарын 30

АН дэмий л баймаар юм. Өмнөх 4 жилд улс орныг яаж өрний тулам болгосноо мартаагүй биз.

1  |  0
Top