Б.Тулга: Нөхөн сонгуульд Н.Энхбаяр дарга нэр дэвших өндөр магадлалтай байгаа

Б.Эрхэс | Zindaa.mn
2019 оны 04 сарын 30

Хэнтий аймгийн УИХ-ын 42 дугаар тойргийн нөхөн сонгууль ирэх зургадугаар сард болно. Харин нөхөн сонгуульд оролцох нам, эвсэл өнөөдөр /2019.04.30/ Сонгуулийн ерөнхий хороонд хүсэлтээ хүргүүллээ. Тухайлбал, улс төрийн гуравдагч хүчин гэгддэг МАХН нөхөн сонгуульд оролцох хүсэлтээ 12.00 цагт Сонгуулийн ерөнхий хороонд өгсөн юм.

Энэ талаар МАХН-ын Нарийн бичгийн дарга Б.Тулга "Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн иргэд Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж чадахгүй байна. Өнгөрсөн жил Сонгуулийн ерөнхий хорооноос нөхөн сонгуулийг зарлаж улс төрийн намуудад батламж гардуулсан. Гэвч жилийн дараа дахин батламж гардуулж байна. Энэ нь манай улсын зарим төрийн байгууллага хуулийг завхруулж байгаагаас болж нийт сонгогчдын эрх ашгийг зөрчсөн үйлдэл болж байна" хэмээн ярилаа.

Түүнчлэн тэрбээр МАХН нийгэмд тулгамдсан олон бусармаг асуудлыг шийдэхийн тулд нөхөн сонгуульд ялалт байгуулах ёстой гэдгээ ч тодотгосон юм. Мөн МАХН-ын дарга Н.Энхбаярыг нөхөн сонгуульд нэр дэвших өндөр магадлалтай байгааг ч хэллээ. 

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Tetgevertee gar doo!(98.113.248.233) 2019 оны 05 сарын 02

Za odoo ene ovgochuul bolyo oo! Zalhaj guitslee! Ed naraas yum garahgui shuu. Zaluu humuusiig erch huchtei evdreegui huniig songoyo oo ard tumeen!

0  |  0
хэцүү яа(45.56.141.53) 2019 оны 05 сарын 02

Манайхны энэ царай зүс гэж хэрэг алгаа. Яг цаанаа л нэг сэтгэцийн эмгэгтэй. Одоо залуугийн царайг хараач. Нүд, харц, хэлбэр дүрс нь гэж . Одоо мах их цусалдгийнх юм уу, хатуу яхир нутгийнх гээд тийм юм уу, цус ойролтынх юм уу бүү мэд. Бүгдээрээ нэг тийм сонин бурхан согтуудаа сарааччихсан үхээнц царай төрхтэй. Ийм маанаг үндэстэн болохоор л хийж чаддаг юм нь дандаа хов зөөх, бөгс ухах, даргын цүнх барих, улстөр хөөх байдаг байх даа чааваас.

1  |  0
Зочин(202.9.43.11) 2019 оны 05 сарын 01

Улс төрд Н.Энхбаяр одоо л ормоор байна. Монголын ард түмний заяа мэдэж дээ.

0  |  0
Зочин(103.57.95.47) 2019 оны 05 сарын 01

Энхбаярын шоронжсон занг сонгуульд ашиглах хэрэгтэй.

0  |  0
Ѳлзийбат (66.181.161.87) 2019 оны 04 сарын 30

За даа уг нь гарчивал уг зүгээр шүү монголчуудаа энэ хүн итгээд гаргачихвал маш их зүгээр шүү аандаа та нар хараарай идүүлж ууж хуйвхайртал нь тѳрѳѳс тѳрсѳн тэрбумтан олон болсон цагт шүү Ард түмнээ бодох л цаг хугацаа авай шүү Хэнтий ард түмэн минь дээ

0  |  0
Kkkkk(83.23.240.89) 2019 оны 04 сарын 30

Odoo bolih heregtei

0  |  0
Иргэн (202.179.24.197) 2019 оны 04 сарын 30

Юу хэрэггүй вэ, Н.Энхбаяр хэрэггүй. МАХН гэж улс төрийн хулгайн нам байхгүй. Ард түмэн аль эрт оршуулчихсан. Больж үз.

0  |  0
Top