Булган аймгийн Хишиг-Өндөр сумын нөхөн сонгуульд АН ялжээ

Автор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 01

Булган аймгийн Хишиг-Өндөр сумын нөхөн сонгууль өчигдөр буюу 2019 оны зургадугаар сарын 30-ны өдөр болж Ардчилсан нам ялалт байгуулсан байна. Энэ удаагийн нөхөн сонгуульд АН-аас нэр дэвшигч Н.Саранчимэг 194, МАН-аас нэр дэвшигч Л.Гантуяа 147, МАХН-аас нэр дэвшигч Д.Эрдэнэбилэг 41 санал тус тус авсан байна.

Ийнхүү Хишиг-Өндөр сумын ИТХ-д АН 11 суудалтай, МАН 10 суудалтай болж байгаа аж.  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top